Нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж гардууллаа | News.MN

Нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж гардууллаа

“Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн Газрын албанд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Хангарди ордонд боллоо.

Уг төслийн үр дүнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын нэгж талбарын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын мэдээлэл нь өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжиж засварлагдсан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбогдохоос гадна иргэн аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж буй газартай холбоотой үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй, ил тод хүргэж, цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах юм.

Мөн энэхүү систем бий болсноор улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож, мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэд аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх, нотариат, банк санхүүгийн байгууллагууд болон бусад эрх бүхий байгууллагуудтай бодит агшны мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлнэ.

Ийнхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр Газрын мэдээллийн сангийн програм хангамжийг ашиглагч мэргэжилтэн, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдэж, газрын харилцааны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд түргэн шуурхай, тасралтгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн Газрын  албанаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж