Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн сүлжээнд дэвшилтэт технологи бүхий агаарын дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Ирэх 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох юм. Францын элчин сайд Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж байгуулах талаар хүсэлт ирүүлснийг хүлээн авснаа уламжиллаа. Хот байгуулалт, бодлого төлөвлөлтийн чиглэлээр Францын талаас Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно гэж илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж нээх тал дээр судлан ажиллаж байна. Бид аль болох гол дагуу, иргэд оршин суугчид амрах, ая тухтай орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээнэ. Улаанбаатар хотын иргэдийг Парис хотын гудамжаар алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх орчин бүрдүүлэхэд анхаарна. Нийслэл хотод удахгүй “Улаанбаатар хот төлөвлөлтийн институт” байгуулагдана. Уг газрын үйл ажиллагаа хотын хөгжлийг алсын хараатай, зөв төлөвлөгөөтэй, дэвшилтэт технологийг ашиглан төлөвлөх зорилготой юм. Мөн бидэнд энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсын мэргэжилтнүүдийг урьж, хамтран ажиллах, зөвлөгөө мэдээлэл авах, техникийн тал дээр туслалцаа хэрэгтэй” талаар яриандаа дурдлаа.

Монгол Улстай хамтран ажиллах, үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой олон компани байдаг. Тухайлбал тохижилтын ажил болон цэвэрлэх байгууламжийн төсөлд хамтран ажиллах, хатуу хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Иргэдэд танил болсон ажлаас дурдвал 2014 оноос эхлэн дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхэлдэг “JCDECAUX” компанитай хамтран ажилласан. Автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэх болон зар сурталчилгааны самбаруудыг тус компани хийсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж