Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлнэ. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын 20 жүдоч багтжээ.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Чансаа өндөр Екатринбургийн "Их дуулга" ням гаригт өндөрлөнө.
МОНГОЛЫН БАГ:
Эрэгтэй:
- 60 кг: Л.Өнөболд
- 66 кг: Б.Эрхэмбэяр
- 73 кг: Гавьяат тамирчин Г.Одбаяр, Н.Хадбаатар
- 81 кг: О.Ууганбаатар, Б.Гаажаадамба
- 90 кг: Э.Мөнхжаргал
- 100 кг: Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс
- +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
- 48 кг: Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа
- 52 кг: Л.Сосорбарам
- 57 кг: Л.Энхрийлэн
- 63 кг: Б.Ганхайч
- 70 кг: А.Бадамгарав, Ц.Батцэцэг
- 78 кг: Ш.Сэржмядаг
- +78 кг: Б.Мөнтуяа нар барилдахаар мэдүүлгээ өгчээ.
ШУУД ҮЗЭХ:
Холбоотой мэдээ