Шинэ Зеландад халдлага гарч, 40 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад халдлага гарч, 40 хүн амиа алдав

Шинэ Зеландад халдлага гарч, 40 хүн амиа алдав

Шинэ Зеландын Кристчарч хотод өнөөдөр /2019.03.15/  халдлага гарч 49 хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.

Шинэ Зеландын цагдаагийн газраас халдлагыг Австралын иргэншилтэй 28 настай эрэгтэй үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байгаа бөгөөд уг халдлагатай холбогдуулан одоогоор гурван эрэгтэй, нэг эмэгтэйг саатуулаад байгаа гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардер нь хэргийн нарийн учир хараахан тодорхой болоогүй байна. Гэхдээ энэ өдөр Шинэ Зеландын хувьд хар өдөр байх болно гэжээ.

Гэрчүүдийн ярьж байгаагаар халдлага “AI NOOR” хэмээх лалын сүмийн гадаа үйлдэгджээ. Уг халдлагатай холбоотойгоор тус улсын Засгийн газраас лалын сүмүүдийг хаах, Кристчарч хотын хэмжээнд бүх сургуулиудыг хамгаалалтад авах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Эх сурвалж BBC

Б.ЕСҮХЭЙ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж