Монголчуудын 32 хувь нь нойрны асуудалтай | News.MN

Монголчуудын 32 хувь нь нойрны асуудалтай

Монголчуудын 32 хувь нь нойрны асуудалтай

Монголчуудын 32 хувь нь нойрны асуудалтай

Өнөөдөр дэлхийн нойрны өдөр. Нойргүйдэл, нойртой холбоотой асуудал дэлхий нийтийн асуудал болоод байгаа. Тиймээс тусгайлан нэг өдрийг энэ асуудалтай тэмцэхэд зориулдаг болоод байгаа юм. Энэ өдөр “Нойрны төв”-ийн албан ёсны нээлт боллоо. Тус төвийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нээж байгаа бөгөөд энэ нь Монголд анх удаа байгуулагдаж буй төв юм.

“Нойрны төв”-д нойрны эмгэгүүдийг нойрны олон үйлдэлт бичлэгийн тусламжаар оношлон, шаардлагатай өвчтөнүүдэд агаарын эмчилгээ хийх юм байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг ч энэ удаад харьяалал харгалзалгүй нойрны асуудалтай байгаа хүмүүст үйлчлэх юм байна.

“Нойрны төв”-ийн үйл ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор 37 хүн нойрны оношилгоо, эмчилгээ хийгээд байгаа ажээ.

Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд хурцаар тавигдаж байгаа. Тухайлбал, 2018 оны судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй байна гэж бүртгэгджээ. Мөн дэлхийн хүн амын 4-10 хувь нь унтаж байх үедээ амьсгал тасалдах эмгэгтэй, 22 хувь нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байдаг аж. Харин Монголд 2015 онд хийсэн судалгаагаар хүн амын 32 хувь нь унтаж байхдаа амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэж гарчээ.

Нойр нь эрүүл амьдрахын үндэс гэж хэлж болно. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагааны сулралтай болох зэрэг олон ноцтой хүндрэл үүсдэг. Тиймээс нойрны эмгэгийг эрт илрүүлж, эмчлэх, үүсэхээс урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн чухал асуудал болоод байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

L 2019-03-15 103.229.120.194

Hamgiin gol emchilj chaddag baih yostoi \nOnoshloh bol neg hereg emchleh chuhal

Avatar

irgen 2019-03-15 139.5.217.129

Ashgui dee untaj chdhgui 6 jil bolj bna daa

Avatar

Зочин 2019-03-15 139.5.217.129

Ashgui dee untaj chdhgui 6 jil bolj bna daa

Avatar

Баяр хүргэе 2019-03-15 103.57.94.242

Амжилт хүсье. Маш зөв зүйл

Avatar

Зочин 2019-03-15 103.229.122.175

Нойр хулжих эмгэгт орох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж