Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа | News.MN

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын бага дунд сургуулийн сурагчдын
“МӨРӨӨДЛИЙН ОД”, “ИРЭЭДҮЙН ОД”, “ТУСГАЙ ИВЭЭН ТЭТГЭХ”
тэтгэлэг болон ивээн тэтгэх хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтын дүн

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн санаачлагын дагуу Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн институтын тусламжтайгаар Банк оф Чайнагийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас зохион байгуулагддаг бага дунд сургуулийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөр, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрийн бүртгэл болон шалгалтыг авч дууссан ба эцсийн дүнг үүгээр танилцуулж байна.

Нэг. Шалгаруулалтын арга

“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хятад хэлний хичээл заадаг Монгол Улсын бага, дунд сургуулиудаас (үүнд улсын болон хувийн сургуулиуд багтана) нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн 10 сурагч /1-5-р анги/, дунд ангийн 10 сурагч /6-9-р анги/, ахлах ангийн 10 сурагч /10-12-р анги/. Тэтгэлэгт тэнцсэн сурагч тус бүр 3000 юанийн /татварын өмнөх дүн/ тэтгэлэг авна.

“Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд улсын бага, дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн түвшин тус бүрээс 15 сурагч буюу нийт 45 сурагч шалгаруулна. Ивээн тэтгэх хөтөлбөрт тэнцсэн сурагч тус бүр 2000 юанийн /татварын өмнөх дүн/ тэтгэлэг авна.

“Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөрийн хүрээнд улсын бага, дунд сургуулиудаас амьдралын түвшин доогуур, онц сайн сурлагатай сурагчид дундаас нийт 20 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн 10 сурагч, дунд ангийн 5 сурагч, ахлах ангийн 5 сурагч багтах бөгөөд хөтөлбөрт тэнцсэн сурагч тус бүр 1000 юанийн /татварын өмнөх дүн/ тэтгэлэг авна.

Хоёр. Шалгаруулалтын журам

  1. “Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од”, “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөр тус бүр бага, дунд, ахлах анги гэсэн 3 түвшнөөр ангилах ба тус бүрийн шалгалтын сэдэв өөр байна.
  2. Бүх анги болон түвшний шалгалтын босго оноо 60 байна.
  3. “Тусгай ивээн тэтгэх” хөтөлбөр нь босго оноо гэж байхгүй бөгөөд шалгалтын дүн, ар гэрийн судалгаан дээр үндэслэн шалгаруулдаг.
  4. “Мөрөөдлийн од” тэтгэлэгт 1-12 дугаар анги тус бүрээс шалгаруулах сурагчдын тоо нь тухайн түвшинд шалгалт өгсөн нийт сурагчдын тооноос хамаарна. Хэрэв тухайн түвшинд шалгалт өгсөн сурагчдын тооны харьцаа хүрэхгүй бол шалгалтын дүнгийн хувиас шалтгаалан тэнцэх эсэхийг шийднэ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

2019 оны намрын улирлын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад оролцсон болон тэтгэлэг авах сурагчдын тооны харьцаа

  1. Анги бүрээс “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт оролцсон сурагчдын тоо тухайн түвшинд эзлэх хувийг үндэслэн босго оноо (60 оноо) давсан сурагчдын дүнгээс шалтгаалан сурагчдыг сонгосон болно.

Уг хөтөлбөрт оролцсон болон тэнцсэн сурагчдын харьцааг доорх хүснэгтээс харна уу:

2019 оны хаврын улирлын “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн шалгаруулалтад оролцсон болон тэнцсэн сурагчдын тооны харьцаа

6. Энэ удаад “Тусгай ивээн тэтгэх хөтөлбөр”-т бүртгүүлсэн сурагч байхгүй байна.

Гурав. Шалгаруулалтын дүн

“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчид (анги тус бүрийг шалгалтын дүнгээр жагсаав)

Дөрөв. Олон нийтэд зарлах хугацаа

Дээрх шалгалтын дүнг анх зарлал тавьсан өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд олон нийтэд зарлах ба хэрвээ дээрх шалгалттай холбоотой ямар нэгэн санал гомдол байвал Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сантай доорх хаягаар холбогдоно уу.

Утас: 99127821 /хятад, монгол хэлээр/, 95566137 /хятад хэлээр/

Цахим шуудангийн хаяг: cul_edu_boc@163.com

Тав. Тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа

Энэ удаагийн бага, дунд сургуулийн сурагчдад зориулсан “Мөрөөдлийн од” тэтгэлэг, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрүүдэд хамрагдсан сурагчдын тэтгэлэг олгох ёслолын ажиллагааг жич цаг товлон зохион байгуулах ба тухайн үед нь дахин мэдэгдэх болно.

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан тус үйл ажиллагаанд тайлбар хийх бүрэн эрхтэй болно.

Тэтгэлгийн дүн 2019

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан
Банк оф Чайнагийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар
МУИС-ийн Күнзийн институт             
2019 оны 3 сарын 13

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж