Канад сангаас 13.8 тэрбум төгрөгийг Монголын хөгжилд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Канад сангаас 13.8 тэрбум төгрөгийг Монголын хөгжилд зарцуулжээ

Канад сангаас 13.8 тэрбум төгрөгийг Монголын хөгжилд зарцуулжээ

Монгол Улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас өнөөдөр /2019.03.15/ Канад сангийн талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөгийг “Централ тауэр”-т зохион байгууллаа.

Канад санг Монголд 1997 онд байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулан, 22 жилийн хугацаанд нийт 426 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.  Тус сан ирэх дөрөвдүгээр сараас иргэдээс төслүүд хүлээн авч эхлэх юм байна. Санхүүжилт авахыг хүссэн төсөл нь  дөрвөн сараас хоёр жил хүртэлх хугацаанд үргэлжлэх боломжтой,  ашгийн бус, жендерийн тэгш байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй, иргэдэд үр өгөөжтэй байх зэрэг шалгуур тавигдана.

Өнгөрсөн жилүүдэд Канад сангаас санхүүжилт авч,  хэрэгжсэн төслүүдийн 62.5 хувь нь орон нутгийн хөгжлийг дэмжсэн төслүүд байжээ. Мөн  давхардсан тоогоор зургаан сая орчим хүн уг төслүүдийн үр өгөөжийг хүртсэнээс олонхи нь хүүхэд, эмэгтэйчүүд юм байна.

Канад сангийн зорилго нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулах, аюулгүй шударга, дэвшилттэй нийгэм байгуулахад хувь нэмрээ оруулахад чиглэдэг байна.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж