ЦЕГ: Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлсэн | News.MN

ЦЕГ: Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлсэн

ЦЕГ: Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлсэн

ЦЕГ: Л.Бямбаагийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлсэн

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2019.03.15/ 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв. Тус алба нь  өнгөрсөн онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн. Үүнээс арван гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.  Нийт гомдол, мэдээллийн 99.8 хувийг гомдол мэдүүлсэн хугацаанд шийдвэрлэж, 9448 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус албанаас олны анхааралд буй хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Тусгай  субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд, улсын ерөнхий прокурорын А67 тоот тушаалаар шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын алба хаагч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй 63 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 42 хэргийг хаах саналтайгаар прокурорт, гурван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлээд байна. Эдгээр гомдол мэдээлэлд 25 шүүгч, 42 прокурор, 12 цагдаагийн алба хаагч, АТГ-ын дөрвөн ажилтан холбогдон шалгагдсан бөгөөд албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна.

Мөн талийгаач шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна гэв.

Түүнээс гадна сүүлийн жилүүдэд сүлжээний гэмт хэрэг нэмэгджээ.  Үүний хамгийн том гэмт  хэрэг болох “Жи тайм”  сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ. Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн Ж.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болжээ. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилжээ. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь мөнгөө аваагүй" гэжээ.

Б.АРИУНЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-03-15 64.119.20.91

Alna ch gej bhgui l dee. Neg ih surjin yum yariad barag detective zohiol l bodood bicheed bdagaas bish ooroo amia horloson l bga sh de. Nasaaraa huuliin bguullagad, ter dundaa shuugch hiij bsan hun ooroo hereg uildeed ireheerei yaj hunii nuuriig harah yum? Tegeed l amia horloson ni deer l gej bodoo biz!

Avatar

Зочин 2019-03-15 182.160.35.229

тарвагын гар хөл лалар батүүл шөнө дөлөөр 461-д жастин каплатай уулзаж байсан. энхбаярыг үхэх дөхөж үү гэж тарвагын 2-р гар хөл халзан хужаа баттулга бас 461-рүү чөлөөтэй орж байсан. дуртай үедээ шоронгоор тэнэж явдаг тарвагын алуурчид аолсан байх

Avatar

Зочин 2019-03-15 208.54.80.143

Manan mafiin guitsetgesen allaga shuudee

Avatar

Зочин 2019-03-15 208.54.80.143

Manan mafiin guitsetgesen allaga shuudee

Avatar

Uiliin ur ni irsen bn 2019-03-15 108.218.234.108

Mongold nasaaraa turiin tom alband bsan hun hezee ch tsav tsagaan bhgui. Jiriin shudarga irgen tom alband tegj udaan togtdog biluu, nam soligdoh bolgond l halagddag bizdee, tegeheer ali ali namd barits aldchihguihen shig zusarddag bsan ni oilgomjtoi. Ur dagavar ni garch bn. Ger bulee hamgaalah geed uuriiguu zoliosloj. Odoo ter shuugch hiideg gesen huug ni sain shalgah heregtei. Shuugch murtluu emh tsegtstei ch yarij chaddaggui medleg chadvargui yum shig, yaltchgui ariin haalgaar l oroo biz

Avatar

Зочин 2019-03-15 73.225.33.36

103.229.130.120 дугаартай авгайд

Avatar

Зочин 2019-03-15 73.225.33.36

103.229.130.120 дугаараар сэтгэгдэл бичсэн

Avatar

Зочин 2019-03-15 73.225.33.36

Энэ түргэн шуурхай мэдээлэлээс хархад хорирогчийг гэрээслэл бичиж байхийг өөрийгөа боомтлож байхийг харж байсан эсвэл өөрийх нь өмнөөс гэрээслэл бичиж боомиилж хороосон нь тодорой байгаа юм бишүү

Avatar

зочин 2019-03-15 103.229.120.120

өөрийгөө егүүтгэнэ гэдэг хүн амины хэрэгт оруулдаг юм байна лээ. Ийм хэрэгт үхсэн ч гэсэн заавал шүүхийн шийдвэрээр 24 жил өгч хэргиыг нь хаадаг юм байна лээ Америк улсад. Гавъяат цол гуншин нтрийг нь буцааж хурааж авдаг юм байна лээ. Маш том авилгал хээл хахууль авсан нь үйлдлээрээ нотлогдлоо

Avatar

Зочин 2019-03-15 73.225.33.36

Шоронд хэрэг гарсан цагаас эрлээд л өөрийгөө хөхныхөө даруулгаар боомилсон гэрээслэл олдсон энэ тэр гэж маш шуурхай мэдээлэл цацагдсан биз дээ

Avatar

зочин 2019-03-15 103.229.120.120

Одоо Бямбаа шүүгчийг өөрийгөө боомилсон хэргийг шүүн хүн амины хэрэгт яллаж 25 жил хорьж гавъяат цол тэмдэгиыг нь хураах хэрэгтэй. Америкт үхсэн ч гэсэн заавал ялыг нь уншиж ясыг нь өндөлзүүлэх хууль дүрэмтэй байдаг юм байна лээ. Гэдэс нь хагартлаа авилгал авж тэр нь ч хийсэн үйлдлээрээ батлагдаж.

Avatar

Зочин 2019-03-15 173.66.16.120

EELJIT SHOU \'

Avatar

Зочин 2019-03-15 202.9.45.116

Дэлгэрцэцэг нь бичиж "болор дуран"нь шалгаж юуг мэдээлэх гээд байна даа.Чааваас ийм юмыг уншиж цаг барах ч гэж дээ.Болиоч та нар.нюс сайт.

Avatar

зочин 2019-03-15 124.158.111.61

бичлэг дээр энэ хүн өөрийгөө боомилж байсан бол тэр газрын харуул хамгаалалт очиж болиулахгүй яасан юм бол доо?

Avatar

ok 2019-03-15 202.179.25.146

гэртээ харих нүүргүй гудамжаар алхах заяагүй болтлоо авилга авч хэрэгт холбогдсон хүн чинь амиа хорлох нь хүний эрх биз дээ,энэ мундаг ардчилсан нийгэмд чинь

Avatar

Зочин 2019-03-15 202.126.89.239

"6.9 тэрбум, 400 сая авто машин" ... юун ч олон машин бэ? Ийм олон машин байвал Монгол орныг бүхэлд нь бүрхчих юм биш үү "Сэтгүүлч"-ээ

Avatar

мгл 2019-03-15 43.242.243.249

гэмт хэрэгтнуудииг санаатайгаар зугтах боломж олгож байгаа нь анх удаа бишшуу

Avatar

Зочин 2019-03-15 202.21.106.143

400 сая авто haaana bagtaad bna delgertsetsegee surguuli togsson l bizde dadlga shaagagui gej naidii

Avatar

зочин 2019-03-15 103.9.90.53

6.9 тэрбум, 400 сая авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг гэдгийг яаж ойлгох вэ?

Avatar

ӨВГӨНТИЙН ЛАПАТАК 2019-03-15 202.21.106.140

МЭДЭЭ БИЧСЭН ХҮН СОГТУУ БАЙЖ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж