Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 ААН-тэй гэрээ байгууллаа | News.MN

Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 ААН-тэй гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 ААН-тэй гэрээ байгууллаа

Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 ААН-тэй гэрээ байгууллаа

Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтад орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ.

Ашиглалтад орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхэлж байгаатай холбогдуулан НБМҮТП нь  бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар  4.7км авто замын ажил, 1.6 км үерийн далангийн ажил хийгдэж 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаaд байна. Паркт нийт 2014 оноос хойш 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ жилдээ багтааж дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах.

Нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх /1 тэрбум төгрөг/

Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх.

Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх.

Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх.

2019 онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ гэж үзэж байна гэдгийг онцоллоо Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zovhin 2019-03-15 103.9.90.130

Parkiin darga gej ajil hiideggui neg nuhur baina. Bainga l Niisleld agilmai geed baihgui. Huntei haritsaj chadahgui ikh ashig sonirholiin zurchilmei hun baina lee. Ene hunee yaraltai solihgui bol ene ajil yavahgui shuu hotiin dargaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж