Паркад байрлах үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Паркад байрлах үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт хийв

Паркад байрлах үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт хийв

Энэ долоо хоногт Налайх дүүргийн Барилгын материал үйлдвэрийн паркад байрших үйлдвэрүүдийн удирдлагуудтай   уулзалт зохион байгуулж тэднийг үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө   шаардагдах бичиг баримтуудыг хэрхэн богино хугацаанд бэлтгэх талаар цогц мэдээлэл мэдээлэл өглөө. Учир нь бичиг барим бүрдүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг, олон газарт хандах шаардлагатай байдаг тул үүнийг үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлгүй, хурдан, шуурхай бүрдүүлэх аргачлал зэргийг нарийн тайлбарласан аж. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болж холбогдох хуулийн талаарх мэдээлэлтэй боллоо. Уулзалтад 13 үйлдвэрийн төлөөлөгч оролцож санал бодлоо солилцжээ.

НБМҮТП-ийн дарга С.Батжаргал уулзалтын үеэр хэлэхдээ төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, техник технологийн түвшний үнэлгээ зэргийг ажлын дарааллын дагуу боловсруулж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулах зэрэг үйлдвэр барих бэлтгэл ажлын хугацаа хуулийн дагуу 6 сар орчимд багтах боломжтой ч төслийн хүчин чадал төрийн байгууллагын баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж захиалагчийн уялдаа холбоо сул зэргээс хамаарч 1-2 жилийн хугацаа зарцуулж байгаа. Тиймээс үйлдвэрлэл технологийн паркийн нэгжүүд паркийн үндсэн дэд бүтцийг хүлээлгүй ажлаа эрчимжүүлэх нь чухал. Монгол Улсын Засгийн газраас Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 30 гаруй баримт бичгийн бүрдэл хангаж байж авдаг ба 3 жилийн хугацааг зарцуулсан. Бидний зүгээс үзэхэд төр хувийн хэвшлийн түншлэл харилцан уялдаатай ажлын дүнд богино хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж олон  үйлдвэрийг бүтээн байгуулах боломжтой гэж үзэж байна гэдгийг онцоллоо Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж