Канадын залуу теннисчин Г.Мугурузаг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Канадын залуу теннисчин Г.Мугурузаг буулгаж авлаа

Канадын залуу теннисчин Г.Мугурузаг буулгаж авлаа

Индиан Уэлльс тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн дунд шөвгийн тоглолт өндөрлөж хагас шигшээд тоглох теннисчид тодорлоо. Хагас шигшээд Германы А.Кербер, Украйны Е.Свитолина, Швейцарын Б.Бенчич болон Канадын 18 настай залуу теннисчин Б.Андрееску нар шалгарсан.

Канадын Б.Андрееску дунд шөвөгт Их Дуулга тэмцээний хошой цомын эзэн Испанийн Г.Мугурузаг 6-0, 6-1 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарсан. Шилдэг теннисчин Г.Мугурузад ердөө ганцхан гэйм алдсан гэхээр хатуу самар болох нь харагдаж байна. Тэмцээний турш Б.Андрееску эхний шатны өрсөлдөгчдөө ганц гэйм алдсныг эс тооцвол маш хүчтэй тоглолт үзүүлж байгаа. Тэрээр Г.Мугурузаг буулгаж авсны дараа “би миний өрсөлдөгч хэн байхад анхаараагүй. Энэ нь надад тусаллаа” хэмээн тоглолтын дараа ярьсан байна. Индиан Уэлльс тэмцээнд цагаан хуудсаар орсон Канадын залуу теннисчний хувьд маш өндөр амжилт юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь чансааны VI байрт Украйны Е.Свитолина ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж