Токио 2020-ийн эрхийг авлигаар авсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Токио 2020-ийн эрхийг авлигаар авсан гэв

Токио 2020-ийн эрхийг авлигаар авсан гэв

Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда огцорч, хугацаанаасаа өмнө ажлаа өгч магадгүй байна. Түүнийг Францын прокуророос 2020 оны олимпийг зохион байгуулах эрх авахад авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан ийнхүү шийдвэр гарч болзошгүй байгаа тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Олимпийн хорооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сард болох бөгөөд Такэдаг улиран сонгогдох магадлалтай гэж үзэж байсан юм. Такэда нь 2001 оноос хойш уг албан тушаалыг хашиж байгаа ба тэрбээр өөрөө энэ бүхнийг үгүйсгэж байгаа боловч сүүлийн үед сэтгүүлчдийн асуултуудаас зайлсхийж, гадаад дотоодын олон хурал цуглаан, уулзалтуудаа цуцлаад байгаа ажээ.  Токио 2020 олимпийн зохион байгуулах хорооноос ч гэсэн уг хэргийг үгүйсгэж байгаа юм. Цүнэказү Такэда нь мөн Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ гишүүн бөгөөд тус байгууллагын Маркетингийн хэлтсийг хариуцан ажилладаг. ОУОХ-ны Ёс зүйн хорооноос түүнд ёс зүйн алдаа гаргасан хэмээн шийтгэл хүлээлгэхээр зэхэж байгаа гэв.

Эх сурвалж:  REUTERS

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж