Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгч, АН-ын удирдлагатай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгч, АН-ын удирдлагатай тэмцэнэ

Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгч, АН-ын удирдлагатай тэмцэнэ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгөхөө мэдэгдэж өргөдлөө дөнгөж сая өглөө.  Тодруулбал, тус өргөдөлд "Таньтай хамтран ажилласан нэг жил найман сарын хугацаанд МАНАН бүлгийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм гээд олон хууль бус  явдал  илчлэгдэж улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч  гэсэн атугай бий буй за.

Миний бие "Шударга ёс"-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай болсноо ийн тайлбарлаж зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2017 оны долдугаар сарын 28-нд  зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн  Улс төрийн бодлогын зөвлөхөөр  томилж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж