"Шөнийн гудамжийг хаах эцсийн шийдвэр гараагүй"

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

"Шөнийн гудамжийг хаах эцсийн шийдвэр гараагүй"

"Шөнийн гудамжийг хаах эцсийн шийдвэр гараагүй"

Улаанбаатар хотын даргаар сонгогдоод сар ч болоогүй байгаа С.Амарсайхан дарга зарим нэг шийдвэрийг цуцлах талаар яригдаж байна. Баяр ёслолыг архигүй тэмдэглэх, “Шөнийн гудамж”-ийг хаана гэсэн мэдээлэл гарч иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлийг хүртээд байгаа. Энэ талаар Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан  “Ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ талаар ярилцаж байгаа. Гэмт хэргийн гаралт шөнийн 02.00-06.00 цагийн хооронд хамгийн өндөр байна. Шөнийн гудамж нэртэй зүй бус газар бий болж байгааг бүгд харж байна. Тэнд байгаа хэдэн мянган айл өрх шөнө унтаж амарч  чадахгүй байна. Шөнийн цагаар дуу хөгжим яваад байхаар яаж тавтай амрах билээ. Тиймээс энэ талын асуудал яригдаж байгаа. Бүрэн шийдвэр гараагүй байна” гэв

Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн А/609 захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоосон. Мөн Сөүлийн гудамжийг автомашингүй болгож, “Шөнийн гудамж”-ыг 2018 оны тавдугаар сард нээж, аравдугаар сард хаасан билээ. Одоогоор ямар нэгэн хориглосон шийдвэр гараагүй гэдгийг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хэллээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж