Өнгөрсөн сард 478 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн сард 478 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлжээ

Өнгөрсөн сард 478 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны "Ил тод, хариуцлагатай уул уурхай" ээлжит   хэвлэлийн хурлаар  салбарын эхний хоёр сарын статистикийг танилцууллаа.  Хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 5.1 тэрбум төгрөг, нүүрс 2 тэрбум төгрөг, цайр  11.5 тэрбум төгрөг, зэс  259.8 тэрбум төгрөг, төмөр     4.3 тэрбум төгрөг, жонш 3.3 тэрбум төгрөг, бусад  9.7 тэрбум төгрөг байна.

Тус сард 8 сая тн нүүрс, 239.1 мянган тонн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тонн молибдений баяжмал, 383.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 15.9 мянган тонн цайрын баяжмал, 1.1 сая тонн баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 1.5 сая  тонн буюу 23.1 хувь, зэсийн баяжмал 30.9 мянган тонн буюу 14.8 хувь, төмрийн хүдрийн баяжмал 32.6  мянган тонн буюу 9.3 хувь, цайрын баяжмал 1.0  мянган тонн буюу 6.7 хувиар ихээр тус тус өссөн байна.

Харин алт 419.8 кг буюу 32.9 хувь, молибдены баяжмал 33.8 тн буюу 4.0 хувь, хайлуур жоншны баяжмал 0.7 мянган тонн буюу 35 хувь, газрын тос 6.4 хувь, катодын зэс 85.1 тонн буюу 3.6 хувиар тус тус буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  тайлант сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 400.3 (19.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 331.9 (22.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 338.5 (71.9%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 12.8 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73.0 %-ийг эзэлж байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн  хоёрдугаар сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 419.6 (17.8%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 328.0 (20.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 1.8 их наяд төгрөг буюу 64.6 хувийг тус тус гадаад зах зээлд борлуулсан байна.

Гадаад худалдаа:

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

 Экспорт:

Экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна.

Импорт:

Импорт 837.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 3  дугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

ТооХувьГектарХувьНийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт3022100%8. 524.386.69100%5.4%
Хайгуулын134244.4%6.887.356.7380.8%4.4%
Ашиглалтын168055.6%1.637.029.9619.2%1.0%

2019 оны хоёрдугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40
  • Цуцлагдсан дуусгавар болсон-57
  • Барьцаа дуусгавар болсон-1

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель / 1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ оны гуравдугаар сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 1.19 сая баррель буюу 161,509 тонн газрын тос олборлож, 1.13 сая баррель буюу 153,450 тонн газрын тос экспортлоод байна.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  •   А-80 автобензин 83;
  •       Аи-92 автобензин 36;
  •      Дизелийн түлш 34;
  •      ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

 УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 24,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭНЭ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр  төсвийн хөрөнгөөр үргэлжлэх 39 төсөл, шинээр 17 төсөл нийт 56 төсөл хэрэгжинэ.  Үүнд: 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй сэдэвчилсэн судалгааны 14, Улсын геологийн зураг зохиох /УГЗ-200/ 4 төсөл, гадаад хамтын ажиллагааны 1 төсөл байна.

Нийт төслүүдийг санхүүжүүлэхээр 2018 онд 13,3 тэрбум төгрөг батлагдсанаас 13,35 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж