Улаанбаатар-Дархан чиглэлд түр зам тавина

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дархан чиглэлд түр зам тавина

Зам тээврийн хөгжлийн айд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын дарга, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон бусад албаныхан  өнөөдөр /2019.03.15/ нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.  Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км замыг шинээр барих Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, авто замын өнөөгийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах болсон талаар тайлбар өглөө.

2019 онд таван аймгийг нийслэл хоттой холбох замын ажил хийгдэнэ. Зарим замын ажил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр явагдах учир эртнээс бэлтгэл ажлыг хийж, түр зам тавихаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Дарханы чиглэлд шинэ зам тавих учир замын зохицуулалтыг түр хугацаагаар хийхээр болсон байна. Зарим замын чиглэлд багагүй өөрчлөлт орсныг хэллээ.

Улаанбаатар-Дархан хооронд явах авто замыг бүрэн чөлөөлж, түр явах замыг гаргах ажил явагдаж байна. Зарим нь байгалын хөрсөн зам, зарим газар шинэ зам тавихаас аргагүй байдалд хүрчээ. Тиймээс воганыг ашиглан том оврын автомашин тээвэрлэх ажлыг хийхээр болсон байна. Өдөрт 60-70 том оврын автомашин явдаг гэсэн тооцоо байдаг байна. Тиймээс воганд ямар ч ачаалал өгөхгүйгээр тээвэрлэлт хийх боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сарын үеэр зорчигчдын урсгал нэмэгддэг байна. Оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн судалгаа гарчээ.

Энэ бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болгодог. Тиймээс энэ чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр тавихаар болж, түр зам гаргахаар болсон байна. “Улаанбаатар – Дархан чиглэлийн замыг шинэчлэхтэй холбогдуулан замын ажил эхлэх гэж байна. Дөрвөн эгнээ замтай болчуул авто замын осол аваар багасна. Аль болох замын чанарыг сайжруулж, бусад чиглэлд ч ийм түвшний замыг тавихаар бэлтгэж байна. Энэ зам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр явагдаж байгаа. Тахилтын даваа зэрэг хэцүү зам байна. Бид түр зам тавьж, замын хөдөлгөөнийг саадгүй явуулах тал дээр анхаарч байгаа. Үүнд ард иргэдийн оролцоо чухал байна” гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Мөн Улаанбаатар-Гачуурт -Налайх чиглэлийн замыг мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Энэ замын ажил дөрөвдүгээр сард эхэлж, аравдугаар сард дуусахаар болсон байна. Замын ажлыг БНХАУ-ын талаас бүрэн хариуцан хийхээр болжээ. Уг замын зураг төслөөр олон улсын стандартын шаардлагыг хангасан гэрэлтүүлэг зэрэг бүхий л зүйлийг багтаасан байна. Авто замын хажуугаар дугуйгаар аялах зэрэг аюулгүй зорчих байдлыг хийх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж