ШХАБ-ын хоёр орны хил дээр мөргөлдөөн гарав

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын хоёр орны хил дээр мөргөлдөөн гарав

ШХАБ-ын хоёр орны хил дээр мөргөлдөөн гарав

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ыг үүсгэн байгуулагч улсуудын нэг болох Киргизстан, Тажикстан улсын хил дээр хоёр улсын иргэдийн хооронд Лхагва гаригт /2019.03.13/ мөргөлдөөн гарч хоёр хүн амь үрэгджээ. Үүнээс гадна 10 гаруй хүн гэмтэж шархадсан байна.  Хoёр улс ЗХУ задарснаас хойш хилийн маргаантай байгаа ба тус бүсэд Киргиз улс авто зам тавих гэснээс хилийн дагуу оршин суудаг иргэдийн дунд зөрчил үүссэн аж. Маргаан хурцдаж галт зэвсэг хэрэглэсэн нь ийнхүү хоёр хүний аминд хүрчээ.

Амь үрэгдсэн хоёр хүн Тажикстан улсын иргэн байсан гэв. Асуудлыг зохицуулахаар Киргизстаны ерөнхий сайдын орлогч Жениш Разаков өчигдөр /2019.03.14/ тухайн хил дээр очиход буун дуу тасраагүй байжээ. Тажикстаны хилийн цэргүүдийн мэдүүлснээр Киргизстаны иргэд тэдний агуулахад гал тавихыг завдсан гэнэ.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекстан, Тажикстан, Киргизстан улсууд удаан хугацааны туршид хилийн маргаантай байгаа юм. Тэд бүгд ШХАБ-ын гишүүн орнууд бөгөөд 2010 онд Узбек-Киргизын хилийн дагуу амьдардаг үндэстний цөөнхүүдийн хооронд мөргөлдөөн гарч 100 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан билээ.

 

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж