Биатлоны шинэ төрөлд Норвегийн баг анхны түрүүг хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Биатлоны шинэ төрөлд Норвегийн баг анхны түрүүг хүртэв

Биатлоны шинэ төрөлд Норвегийн баг анхны түрүүг хүртэв

Өвлийн спортын сонирхолтой төрлийн нэг болох биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж байна. Шведэд болж буй 2019 оны дэлхийн аваргад шинэ төрөл орсон нь багийн ганцаарчилсан буухиа уралдаан юм. Тус уралдаан нь шигшээ багуудаас тус бүр нэг эрэгтэй, эмэгтэй тамирчдаас бүрдсэн багийн 6 км + 7.5 километрийн зайд уралдана. Шинээр зохиогдож буй тус тэмцээнд Й.Бьо, М.Олсбю-Ройселанн нараас бүрдсэн Норвегийн шигшээ баг 35 мин 43.2 сек-н амжилтаар түрүүлж биатлоны спортын шинэ төрлийн анхны дэлхийн аваргын алтан медалийг хүртжээ. Дэд байранд Италийн Д.Вирер, Л.Хофер нар орсон бол хүрэл медалийг Х.Оеберг, С.Самуэлссон нараас бүрдсэн Шведийн шигшээ баг хүртсэн.

Дэлхийн аварга өндөрлөхөд эмэгтэй, эрэгтэй багийн буухиа болон бөөн гараатай уралдаанууд үлдээд байна. Дэлхийн аваргыг нэгдсэн дүнгээр Норвегийн шигшээ баг гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл нийт долоон медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Шведийн шигшээ баг нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж