“Цагаан суваргын ордод төрийн эзэмшил байхгүй” | News.MN

“Цагаан суваргын ордод төрийн эзэмшил байхгүй”

“Цагаан суваргын ордод төрийн эзэмшил байхгүй”

Posted by News.mn on Thursday, March 14, 2019

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, нээлттэй уул уурхай" хэвлэлийн хурлыг өнөөдөр /2019.03.15/ зохион байгуулав. Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 7-нд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ 400 гаруй лицензийг төрийн мэдэлд авна гэж хэлсэн. Энэ нь хэр боломжтой вэ?

УУХҮ-н сайд Д.СУМЪЯАБАЗАР: Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо  нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүний Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.Үлдсэн 14 мянган  хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь буцаагдсан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.ХЭРЛЭН: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд  400 гаруй ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах асуудал байхгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна. З.Энхболд дарга ямар үндэслэлээр ингэж ярьсныг өөрөөс нь асуух хэрэгтэй болов уу. Хуулийн хүрээнд ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-УУХҮ-н сайд Д.СУМЪЯАБАЗАР:  Монгол Улс 1960-аад оны дүнд үеэс 1980 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан. Энэ үед бүх хайгуул хийх  мөнгийг улсын төсвөөр гүйцэтгэсэн байдаг.  1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Үүнээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгох болсон юм. Би сайд болоод иймэрхүү замбараагүй ажлуудыг эмхлэх гэсээр цаг хугацааг зарцуулж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд чөлөөтэй хэн хамгийн түрүүнд өргөдлөө өгсөнд нь олгодог болсон ийм л тогтолцоо руу орсон. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайд өөрийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн ААН байхыг үгүйсгэхгүй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд  бид хуулийн зөвлөхүүдтэй хамтран зөв шийдэл гаргах ёстой.. Түүнээс бүх тусгай зөвшөөрлийг хураана, цагдан хорино гэдэг асуудал байж болохгүй. Одоогийн хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.4.5-д энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Бид хуулийн л хүрээнд ажиллах ёстой.ААН-үүдтэй уулзаж ярилцах шаардлага бий.Тухайлбал, Ураны салбар их түвэгтэй байна. Уранаа төмөр замаар ч, агаараар тээвэрлэх боломжгүй. Маш олон газраас зөвшөөрөл авахаар болдог. Уран болон газрын ховор элементийн салбарт төр дангаараа 100 хувь анхаарч ажиллах нь зөв. Тоглоомын асуудал биш. Ашигт малтмалуудаа бид стратегийн гэж ангилах ёстой. Жил бүр энэ ангиллаа гаргадаг болгох зэрэг салбарын эрхзүйн шинэчлэлтэй холбоотой асуудалд зөв алхам үе шаттайгаар хийх ёстой. Ер нь УИХ, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын бүрэн эрхэд хүртэл уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой олон эрх олгосон. Энэ нь олон бүрэн эрх цаашаагаа задарчихсан. Өнөөдөр уул уурхайн салбар сахилга батгүй байгаагийн үндсэн шалтгаан нь үүнтэй шууд холбоотой. Бүрэн эрх нь зөвхөн УИХ , Засгийн газарт л байх ёстой. Орон нутгийн бүрэн эрх, сумын бүрэн эрх гэж байж болохгүй. Үндсэн хуульд энэ талаар маш тодорхой заасан. Бид хэн нэгнийг буруутгахаасаа өмнө эхлээд системээ зөв харах нь чухал.

 -Цагаан суваргын ордод төрөөс ямар арга хэмжээ авах вэ?

Х.Хэрлэн: 2014 онд УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын ордод төрийн эзэмшил 0 байхаар тогтоосон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг журам бий. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө  хуваарийн дагуу төлөөд явж байна.

-“Эко Алтан Заамар” компанид дөрвөн хүн амиа алдсан энэ асуудалд яамны зүгээс тус компанийн тусгай зөвшөөрөлд   хариуцлага тооцох уу?

-УУХҮ-ийн сайд: Энэ явдалд би маш их эмгэнэж, эмзэглэж байна. “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрдэж байна.Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа юм.

-Энэ онд манай гол түүхий эдийн үнэ ханш ямар байх вэ?

-Нүүрсний зах зээл энэ онд их боломжийн байна. Үнэ уруудахгүй, харин ч өснө гэж мэргэжлийн байгууллагуудын шинжээчд дүгнэсэн. Алтны хувьд манай улсын хуульд алтны ордуудыг стратегийн ордод хамааруулдаггүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Уран, газрын тосны салбарт төрөөс  тусгай бодлого боловсруулна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49  хувийг худалдаж авсан асуудал нэлээд маргаан дагуулж байна. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд Засгийн газар, УИХ Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан.  Засгийн газар хуулийнхаа хүрээнд арга хэмжээг авч байгаа. 49 хувийг худалдан авсан талынхныг шалгасны дараа Засгийн газар хэлцлийн ширээний ард сууна байх гэж бодож байна.  Би ажлын хэсэгт багтаагүй. Л.Оюун-Эрдэнэ сайд ажлын хэсгийг ахалсан. Гарц нь хэлцэл хийх.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Энэ хуулийн төслийг  зөвхөн алтны татвартай холбоотой гэж ойлгож болохгүй. Хууль бус ашигт малтмал олборлолт, бичил уурхай зэрэг хэд хэдэн асуудал орж байгаа. Алтны татварыг 2.5 болгох нь зүйтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-15 202.126.89.203

Улсын төсвөөр хайгуул хийсэн 400 лицензын ихэнхийг нь барилгачн Хэрлэн кадасртын дарга байхдаа олгосон бйадаг шдээ

Avatar

Бар 2019-03-15 202.9.45.208

Газар доорх ашигт малтмалыг одорхой зардал гарган уурхалан гадаргууд гарган болов руул наар тэр жинхэнэ баялаг болдог

Avatar

Бар 2019-03-15 202.9.45.208

Энхболд үнэн тэнэг зүйл ярисан улс төрч хүн ийм хариуцдаггүй хууль мэддэггүй геологи уул уурхайн талаар ямар ч ойлголт байхгүй гэдгээ гайхуулж хэрэггүй.Дээр үед бас алтны олборлолтыг тойруулж хашаа барина гэж тэнэгтээд л байсан..

Avatar

Зочин 2019-03-15 59.153.115.97

нусан дуракуудаа та нар нэг давсны уурхай хүнээс аваад 10 сая төгрөгөөр бага оврын үйлдвэр барьчихаад байтал улс давсны газрыг чинь хураана гэвэл та үйлдвэр барьж ажлын байр бий болгосон 10 сая төгрөгөө улсаас авах ууэсвэл хаяад явах уу . Толгойгоороо бод ооркуудаа. Хөрөнгө оруулсан л бол асуудал үүсдэг цаг үе. Бихувийн өмчийг дээдэлсэн зах зээлийн нийгэмд амьдарч байгаа шүү

Avatar

Зочин 2019-03-15 114.185.37.111

Бэлэн юм руу дайрахын оронд өртөг мэдлэг шингээсэн үндэсний үйлдвэрлэл бий болго л доо, чиний давс савлах чинь ч яахав

Avatar

Зочин 2019-03-15 59.153.114.174

davsnii uurhai huviin omch bish tiim uchraas ashig huvaan ashiglah hun zardlaa gargaad tatvaraa tolood ashigaa huvaan oilogsonuu licenziig huviin omch gej oilogdgoo odoo bolio

Avatar

nam bus irgen 2019-03-15 112.72.12.14

ovoo yumuu getel ovoolson b**s baije. gazriin dorh bayalag ard tumnii umch bna ged oilgomjtoi huuli bgad bhad luivarchidiig umguulj hamgaalaad archaagvi n**** yuma. ulsaa zarahaas butsahgvi nohduud yum bnashd. bvgdiig n buudwal taarna.

Avatar

Зочин 2019-03-15 64.119.27.86

хурааж аваад өгөхгүй гэвэл, дахин авах гэж санаархавал шууд бууд

Avatar

Зочин 2019-03-15 173.66.16.120

Gazar doorh baylag gazar doroo baihdaa hend ch hereggvi shoroo gedggiig medehgvi teneg zalhuu
garuudiin bichseniig unshaad umnuus ni Ichij bainaa….yo yo yo

Avatar

зочин 2019-03-15 202.179.26.191

БЯР БАЙХАД УХААН ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ҮГИЙГ БӨК САЙД САЙН ЦЭЭЖИЛЖЭЭ….ЯАНА ДАА МОНГОЛ УЛС МИНЬ….

Avatar

Зочин 2019-03-15 218.234.5.45

Ene neg teneg boh bainaa tavan tolgoin nuurs hujaa nart zarj baigaa hergeeree ganhuyg taigaa chi shorond udahgui ybah baih ybdag Jorlon min

Avatar

zochin 2019-03-15 150.129.141.94

tegeed chi bugdiig ni hudaldaj avah yam uu

Avatar

зочин 2019-03-15 202.9.42.109

Уурхайд олон хүн нэг дор нас барлаа.Улс нь улс шиг төр нь төр шиг төртэй газарт хариуцсан сайд нь сайн дураараа огцордог.Манайд болохоор хариуцсан сайд болон бусад нөхдүүд нь ямар ч холбогдолгүй улсууд шиг тайван амгалан байх юм.Энэ Долгорсүрэнгийн мал ямар сургууль соел дүүргэсэн юм болоо.Лам олдохгүй бол буцахдаа залсан байх л даа. \nҮндсэн хуулиар газрын доорх баялаг ард түмний өмч. Лиценз нэрээр ард түмний өмчид халдахаа зогсоо новшнуудаа

Avatar

Зочин 2019-03-15 122.201.24.91

ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ САЙДААС ХАМААРЧ ГАРДАГГҮЙ ЮМ. МОНГОЛООР ДҮҮРЭН ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙГ ЯАНА ДАА…

Avatar

Зочин 2019-03-15 64.119.23.167

Энэ хэрлэн гэдэг хүн их "том" юмаа. Ерөнхий сайд бол дэргэд нь нэг жаахан хүүхэд юм ба л даа. Ёстой ярих уу яахав гэдэг нөхрийн дүү бололтойдог оо. Яа яааааа

Avatar

зочин 2019-03-15 202.9.42.109

Уурхайд олон хүн нэг дор нас барлаа.Улс нь улс шиг төр нь төр шиг төртэй газарт хариуцсан сайд нь сайн дураараа огцордог.
Манайд болохоор хариуцсан сайд болон бусад нөхдүүд нь ямар ч холбогдолгүй улсууд шиг тайван амгалан байх юм.Энэ Долгорсүрэнгийн мал ямар сургууль соел дүүргэсэн юм болоо.Лам олдохгүй бол буцахдаа залсан байх л даа.
Үндсэн хуулиар газрын доорх баялаг ард түмний өмч. Лиценз нэрээр ард түмний өмчид халдахаа зогсоо новшнуудаа

Avatar

Зочин 2019-03-15 202.179.25.105

Тийм байлгүй дээ.

Avatar

иргзн 2019-03-15 202.9.43.226

СУМЪЯАБАЗАРАА ӨӨРӨӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ОГЦОРВОЛ ЧАМАЙГ БАГА ЗЭРГИЙН УХААНТАЙ ЮМ БАЙНА ГЭЖ БОДЪЁО, ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЯВААД БАЙВАЛ УСАН ТЭНЭГ МАХАН ТОЛГОЙ ГЭЖ ТООЦНО

Avatar

Зочин 2019-03-15 122.201.24.91

БИТГИЙ ГОРЬД!!!

Avatar

Зочин 2019-03-15 64.119.27.102

Хэрлэн МАК-ын халаасанд орсон байна.

Avatar

Зочин 2019-03-15 64.119.22.232

сайн юманд саад мундахгүй

Avatar

Зочин 2019-03-15 64.119.22.232

сумъабазар бөхчин улаан цээжээрээ хамгаалж байгаан биз дээ ямар нэгэн холбоотой юм шиг байна л даа

Avatar

Зочин 2019-03-15 202.126.89.97

Хэрлэн гэж тэнэг нөхөр юун яриад байна.Ашигт малтмал гэдгээ мэдэхгүй байж

Avatar

Zochin 2019-03-15 103.229.121.114

2014 onii huuliar geed luivardsaniig l heleed bnadaa.sumiyabazar ih muu hun gesen unenl bnadaa.yuun heltsel be erguu cumtaibazar saidiin orontsogoo zailaarai chi muu.

Avatar

Зочин 2019-03-15 120.16.125.0

Энэ бөх мэдлэг чадвар гэж үгүй хөндий турба. Ичдэггүй хүн шүү.

Avatar

Zochin 2019-03-15 64.119.18.181

Ta nar ugaasa iim mahan tolgoitoi amitdaas yu huleesiin, ene harvaas uuriin erh ashgiin tuluu yavdag yaduu tolgoi! Dahin bitii songo!!!

Avatar

Зочин 2019-03-15 84.1.165.154

Энэ мэдлэггүй боловсролгүй туршлагагүй сайдаа солиочээ. Уурхайд өчнөөн хүн үхээд байхад огцруулаач

Avatar

Зочин 2019-03-15 45.56.141.94

nomtoibayar nyamtaishir gesen eruugiin gemt kheregtnuudtei bas zasag heltsliin shireenii ard tsagaan suvarga deer suukh kheregtei

Avatar

Зочин 2019-03-15 104.238.51.37

мак гэсэг луйварчин, гэмт хэрэгтэн гэр бүл цагаан суваргыг луйвардаж авсан. улсын хөрөнгөөр хайгуул хийж олсон энэ орд 100 хувь улс авах ёстой. хэрэв энэ луйварчид авах гэж байсан бол улс нээлттэй тендерээр худалдах байсан. тэгсэн энэ тэнэг махан толгой сайд хайгуулын мөнгөө буцааж аваад болоо гэсэн юм яриад сууж байдаг

Avatar

Зочин 2019-03-15 104.143.92.34

eco altan zaamriin tusgai zovshoorol bitgii hel licenziig ni huraah heregtei

Avatar

ОЙЛГОСОНГҮЙ 2019-03-15 150.129.143.198

ЭНЭ яамныхан засгийн газрын тэргүүнийхээ эсрэг бодолтой байгаа юм байна. КАБИНЕТийн бодлогоос сайд гажиж болох уу?

Avatar

zoghin 2019-03-15 103.26.193.23

ene olon myangan hvmvvs ajil orloggvi boloh ni yana da saidaa zoboor shiiderei uhaan gargahgvi bol bolohgvi shvv

Avatar

Зочин 2019-03-15 202.9.45.116

Та нар зөв яриарай.Наад хөрөнгө чинь газар дорх баялаг шүү. Үндсэн хуулиар л ярина шүү. Завшигчдын хуйлдааны аргаар ярьж болохгүй.Мэдээллээс хол байж төрдөө итгэсэн ард түмний буруу биш шүү.Ард түмэн хэзээ нэгэн цагт ухаарч хариугаа авах нь дамжиггүй.Тэнэг ардууд биш шүү.

Avatar

Зочин 2019-03-15 182.160.0.160

Бөхчүүд дундаас Сумьяабазар ухаантай юм. Таны зөв,зөв

Avatar

Зочин 2019-03-15 202.126.89.232

СУМЪЯАБАЗАРЫГ ОВОО НӨХӨР ГЭЖ БОДСОН ЧИНЬ НОЁНЫ ТАЛД ҮЙЛЧИЛДЭГ НОВШУУ !!! АЖЛАА ӨГӨӨД ГУДБАЙ МАНАН РУУ !!!

Avatar

Зочин 2019-03-15 66.181.191.29

Төр өмчөө авна гэж зандарсан Хүрэлсүхийн шоудалт хуурамч эх орончийн жүжиг байсыг бид дөнгөж сая сайдын үгнэээс сонслоо. Эрдэнэтийн 49 хувийн дарга нарыг халж өрөөг нь лацадсан Оюун-Эрдэнэ теннесний бөмбөгийн хирээний толгойтой болохыг мөн баталлаа. Цагаан сударгыг улс авна гэвэл Номтойбаярын оруулсан 300 сая долларыг өгөөд авч болно. Эрдэнэтийн 49 хувийг сахал Эрдэнэбилэгт 400 сая долларыг төлчихөөд авч болно. Хэлцлийн ширээнд сууж байж шийдэх асуудал

Avatar

Зочин 2019-03-15 202.179.25.105

Зөв хө.

Avatar

Зочин 2019-03-15 103.111.68.3

ЦАГААН СУВАРГЫН ОРДОД ТӨРИЙН ОРОЛЦОО БАЙХГҮЙ ГЭЖ САЛБАР ХАРИУЦСАН САЙД НЬ ХЭЛЭХ ЕРӨНХИЙ САЙД НЬ ҮҮНЭЭС ӨӨРӨӨР ЯРЬЖ БАЙХ ЮМ АЛИНД НЬ ИТГЭХ ВЭ.. ЦАГААН СУВАРГЫГ НЭЭСЭН ХҮН ӨНӨӨДӨР АМЬД СЭРҮҮН МОНГОЛ ТӨРИЙН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АВААД СУУЖ БАЙНА.МАК КОМПАНИ АВЧ БОЛНО. ТЭГЭХДЭЭ МОНГОЛ ТӨРИЙН 34 ХУВЬД НООГДОХ НООГДОЛОО МОНГОЛ ТӨР ӨНӨӨГИЙН ХИЙСЭН АЖИЛД НЬ НООГДОХ ХЭМЖЭЭГЭЭР ТАТВАР БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХАРИЛЦАН ТООЦОХ ЗАМААР МОНГОЛ ТӨР МАК-Д ӨГӨХ ЗАМААР ӨӨРИЙН ЭЗЭМШИЛДЭЭ ЭЗЭН СУУХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-03-15 84.241.204.206

Хулгайч нартай хэлцэл хий гэнээ. Хэлэх уг алгаа

Avatar

zochin 2019-03-15 43.228.129.150

Шинь Шинь компанид ямар хариуцлага тооцох вэ. Хүний амь эрсэдсэн, байгаль орчинг ноцтой хохироож байгаа. Сайд та газар дээр нь очоод үзээд, хараад ирсэн.

Avatar

zochin 2019-03-15 43.228.129.150

Эрх зүйгээ зөв болгох гэнэ үү. хэхэхэ. Хоосон толгой.

Avatar

Зочин 2019-03-15 202.131.229.50

Энэ нөхөрийг халаад чаддаг нэгэнд өгчье. Цагаан суваргын ордыг буцааж авч болох байхаа

Avatar

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ, ОРДНЫ ТАЙГАН ЗИКА 2019-03-15 58.108.22.92

АСА СУМТАЙБАЗАР НАР ЮУГАА МЭДЭХЭВДЭЭ?! НОМ СУРАХ ОН ЖИЛҮҮДЭЭ НОЦОЛДОЖ ӨНГӨРӨӨСӨН МАХАН ТОЛГОЙ НАР ШҮҮ ДЭЭ, МОНГОЛ ТӨРИЙН ГУТАМШИГУУД

Avatar

Зочин 2019-03-15 59.153.114.174

bitii manantaad baigaaraa ajilaa hiij chadahgui bol ogoo gurvan say huniig guylagchin bolgoson bodlogiig oorchil gazriin dooroh baylagiig ard tumenii medeld ogoh operatar kompantai tohirhod bolon za

Avatar

иргэн 2019-03-15 202.179.26.8

Сумяабазар ёстой Ноедод үйлчилдэг Түшмэд шиг Хариулт өгч байх чинь вэ ёстой сайхан Хариулт Сумяабазарыг сайд болоод Түмэн олноосоо Уравчих юм гэж даана ч сансангүй ёстой Чонотой нийлсэн Нохой болжээ

Avatar

Зочин 2019-03-15 202.170.84.188

Энэ н**ш хулгайчдын талд байгаам байна.

Avatar

иргэн 2019-03-15 203.217.139.225

цагаан суваргаас хувь хүртчихэж л дэ

Avatar

Зочин 2019-03-15 66.181.177.23

Яг зөв. Алт олборлолт явуулахдаа наад захын хөдөлмөр хамгаалал эрүүл ахуй аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасангүй. "Эко Алтан Заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаад удирдлагуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Avatar

Boldoo 2019-03-15 107.77.214.141

Чаддаг чаддагаа л хийгээд яваач, Бөх нь бөхөө барилдаад дуучид дуугаа дуулаад. Уул уурхайгаас хамааралтай орны гол салбарыг насаараа зааланд бэлтгэл хийсэн хүн тэргүүлэгчээр яаж олигтой байхав дээ. Бөхийн дугуйлан хичээллүүлэхээс өөр шүү. УГ НЬ САЙН Л БӨХ ЮМ ДАГ..

Avatar

Зочин 2019-03-15 103.212.119.57

Хүний амь хохирсоны дараа олон юм яриад,урд, нь , шалгаж зогсоож,нөхөн сэргээлт хийлгэж,тэр хариуцлагатай уул уурхайгайгаа хөгжүүлж байхгүй вугаа хийсэн юм бэ.Чаддаг ажилаа хий.Чдаж бөхийн өргөөний дарга байгаа биз дээ.

Avatar

сайд 2019-03-15 185.9.19.146

Голын гольдрол хаана өөрчилсөн юм бэ, баримттай юм ярьна шүү, сайд гуай, олон мянган хүний цалингийн зээлийг хамтад нь цуцалчихаарай да

Avatar

сайд 2019-03-15 185.9.19.146

Голын голтдрол хаана өөрчилсөн юм бэ, баримттай юм ярьна шүү, сайд гуай, олон мянган хүний цалингийн зээлийг хамтад нь цуцалчихаарай да

Avatar

Зочин 2019-03-15 66.87.151.185

Эмгэнэл илэрхийлье ийм хөлдүү сайд яамныханд

Avatar

Зочин 2019-03-15 182.160.37.208

Торгууль моргууль тавиад явдаггүй юм уу? Үнэхээр боловсролгүй пиздуукууд толгой дээр гарчээ.

Avatar

Зочин 2019-03-15 112.72.15.78

Сэлэмний багийнханы хэлдэг ярьдаг үг. Боловсролгүй амьдралын гаргаалгаагүй хүмүүс л ийм юм ярьдаг юм. Бүгдийг нь төрд авах ньь л дээ. Ёстой толгой нь ажиллахгүй төр байна даа. Яанаа яанаа ард түмэн минь

Avatar

Зочин 2019-03-15 66.181.160.90

Nuhun sergeeltiig ni hiilgej uurhain haalt hiih nereer doodhuuddaa zarna.

Avatar

Зочин 2019-03-15 122.201.29.238

Хэдэн хүн ажиллаж цалин авч амьдарлаа залгуулж байгаа, тэдний ард хэдэн хүн байгааь ямар татвар төлж байгааг сайн бодоорой

Avatar

Зочин 2019-03-15 202.21.117.194

Bugd nugoo ertuntysod yavsaan . TSutsal zuv. harin nuhun sergeelgeerei dee said mini..

Avatar

зочин 2019-03-15 202.9.43.225

Дүүдээ өгөх нь л дээ … Бүр цагаандаа гарчээ .

Avatar

Ичих үхмээр. Хамгийн том салбарыг нь зүгээр нэг бөх гар удирдаж байх жишээтэй хахахаха 2019-03-15 43.243.161.23

За эд нар бүр эргүүтэж гүйцлээ хэхэхэ. Юм л бол цуцлана, барина, хорино хэхэхэ. Хаана, үйл ажиллагааг нь зогсооно гээд л хэхэхэ …. Нэг бодитой том ажил хийсэнгүй дээ энэ 4 жил. Ирэх 4 жил сонголтоо л зөв хийхгүй бол болохгүй нь дээ. Энэ нам бүр татан буугдвал таарна.

Avatar

ЁО ЁО ЁСТОЙ ОНИГОО 2019-03-15 202.180.216.19

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ БАС ЦУЦАЛЧИХААРАЙ САЙД АА !

Avatar

Зочин 2019-03-15 202.21.106.133

Чи тусгай зөвшөөрлийг нь цуцлаж харагдаач!! Дарамтлаж байгаад авилга авах гэсэн л арга шүүдээ!! Харин байгал ,, газар нутгийг нь нөрөн сэргээлгэх хэрэгтэй! Сумьяабазар чи огцрох ёстой!

Avatar

иргэн 2019-03-15 202.179.24.193

энэ тэнэг бөх хаах цуцлахаас өөр мэдлэггүй тэнэг чи харин өөрөө огцорч ухаантайгаа харуулах хэрэгтэй ,

Avatar

Зочин 2019-03-15 139.5.217.219

Чи өөрөө огцрох ёстой юм бишүү .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж