Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох Facebook-ийн сүлжээ өчигдөр /2019.03.14/ тасалдаж, хэрэглэгчдийг багагүй бухимдуулсан. Мөн тус компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp сүлжээнүүд ч доголдсон. Гэмтэл гарсны дараахан хүмүүсийн дунд Фэйсбүүкийг DDoS хэмээх халдлагад өртсөн гэх яриа тарсан юм. DDoS нь цахим сүлжээ рүү зохиомлоор маш их хэмжээний хандалт үүсгэж, ачааллыг нь нэмэгдүүлэн сүлжээг нь тасалдаг цахим халдлага юм.
Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгаан ямар нэгэн хакерын халдлага биш гэдгийг тодотгосон ч юунаас болж доголдсоныг мэдээлээгүй юм. Тэгвэл өнөөдөр /2019.03.1/ Facebook компаниас серверийн тохируулгыг өөрчилснөөс болж доголдол гаргасан тухай товч мэдэгдэл гаргасан байна. Өөр нэмэлт мэдээлэл дурдаагүй ба хэрэглэгчдээс хүлцэл өчин, хүлээцтэй хандсанд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Дээрх мэдэгдлийн дараагаар Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан захирал Крис Кохс, WhatsApp сүлжээний захиралд Крис Даниелс нарыг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн байна.
Кохсын хувьд Facebook компанийг үүсгэн байгуулагдсанаас жилийн дараа буюу 2005 оноос эхлэн тус албан тушаалыг хашиж байгаа бол, Даниелс нь өнгөрсөн жилээс WhatsApp сүлжээг хариуцан ажиллаж байгаа юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ