АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Тус хуралдаан үдээс өмнө зарлагдсан ч байнгын хороодын хуралдаантай давхацсанаар гишүүдийн ирц хангалттай бүрдээгүй тул үдээс хойш 15.30 цагт дахин зарласан юм.

Уг хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг нарийвчлан ярилцана гэсэн мэдээлэл бий. Гэхдээ цаг үеийн асуудал орж ирж хэлэлцэгдэж байх магадлалтай аж. Учир нь Тавантолгойн гэрээний төслийн талаар хэлэлцэж байж магадгүй гэх албан бус мэдээлэл байна. Мөн Засгийн газрын зүгээс өнөөдөр Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр цаг хүссэн ч УИХ-ын дарга З.Энхболд бүлгийнхээ хуралд оролцож байгаа тул энэ асуудал тодорхойгүй хүлээгдэж байгаа гэх яриа бас гарч байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж