Дуулиан: К-Поп оддын хөшигний цаадах амьдрал | News.MN

Дуулиан: К-Поп оддын хөшигний цаадах амьдрал

Дуулиан: К-Поп оддын хөшигний цаадах амьдрал

Дуулиан: К-Поп оддын хөшигний цаадах амьдрал

Урлагийн буюу олны танил хүмүүс ард иргэдэд эергээр нөлөөлж, тэдний хувьд даган дуурайх, сайн сайхан зүйлээр үлгэрлэх хөтөч нь байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэв олон хүн өөрийг нь таньж мэддэг, хийж буй үйлдэл бүрийг нь ажигладаг бол зөв амьдарч, хийж буй үйлдэл бүрээ хянан цэгнэж, нийгэмд, ялангуяа ирээдүй хойч үеийнхэнд эерэг хандлагыг түгээх хэрэгтэй гэсэн үг юм. Сүүлийн үед монголын өсвөр үеийнхэн, залуусын хамгийн ихээр даган дуурайж, уран бүтээлүүдийг нь шимтэн сонсдог Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийнхөн буюу К-Поп одод ар араасаа хэрэг төвөгт орооцолдон, зарим нь эхнээсээ урлагийн тайзаа орхиж байна. Тэднийг зөвхөн Азиуд төдийгүй дэлхий дахинаа хэдэн зуун сая хүүхэд залуус сонсч, биширдэг.

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр К-Поп хамтлагийн дуучин хар тамхины хэрэгт холбогдлоо, К-поп хамтлагийн дуучин садар самууны хэргээс болж карьер нь өндөрлөлөө гэх мэт мэдээ хөврөх боллоо. Тэдний ихэнх нь Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн хамгийн том продакшнуудын нэг болох “YG Entertainment”-т харьяалагддаг уран бүтээлчид байгаа билээ. Тэдний түүчээ одоогоор уран бүтээлээсээ түр завсарласан, гишүүд нь 30 насны босгыг алхаж, зарим нь цэргийн албанд мордоод буй, К-Поп хамтлагуудын ахмадуудын нэг гэж хэлж болох Big Bang хамтлагаар эхэлсэн юм. Байгуулагдаад хэдийн 10 гаруй жилийн нүүрийг үзсэн таван гишүүнтэй энэхүү хамтлагийн гурав нь хар тамхи, садар самууны хэрэгт  холбогдож, тэдний нэг нь зодог тайлах болсноо саяхан зарласан.

Хамтлагийн ахлагч G-Dragon одоогоор цэргийн алба хааж байгаа юм. Аравдугаар сард халагдах ёстой түүнийг энэ сарын 2-ны өдөр эмнэлгийн дүгнэлтээр цэргээс чөлөөлөгдөхийг оролдсон гэсэн яриа гарсан байна. Цэрэгт татагдаад нэг жил болохдоо 100 өдөрт нь ямар нэг шалтгаанаар цэргийн ангиас гадна байх аж. Мөн тэр 2011 онд Японд шөнийн клубт хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан ч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэглэсэн хар тамхины хэмжээ бага байсан гэсэн шалтгаанаар хэрэг нь цагаатгагдсан байна. Мөн тэрбээр чамгүй чадварлаг ая зохиогч гэгддэг ч бусдын дууны аяыг хулгайлсан хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байв.

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P 2017 онд цэрэгт татагдаж, бэлтгэлээ дуусгаад, Сөүл хотын цагдаагийн газарт томилогдож байв. Удалгүй мөн л хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс түүнд 10 сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Үүнээс болж эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлж байсан T.O.P өөрөө үнэнээ хүлээж, шүтэн бишрэгчид болон бусад хүмүүсээс уучлалт гуйсан. Түүний тэнсэн харгалзах ялын хугацаа энэ оны зургадугаар сард дуусна.

Хамтлагийн гурав дахь гишүүн, зугаа цэнгэлд дуртай, тансаг амьдралын хэв маягаараа алдартай Сэнриг хар тамхи, биеэ үнэлэгчдийн асуудлаас болж цагдаагийн газарт байцаалт өгч байгаа сураг өнгөрсөн долоо хоногоос гарч эхэлсэн. “YG Entertainment”-ийн зүгээс түүнийг шууд өмгөөлж чадахгүй, хууль шүүхийн байгууллагаар үнэн болох нь нотлогдвол тохирох хариуцлагыг хүлээлгэнэ гэж мэдэгдэв.  Сөүлийн хамгийн баян тансаг бүс болох Гангнам дүүрэгт орших “Burning sun” гэх түүний эзэмшдэг шөнийн клуб нь гэмт хэргийн үүр уурхай гэж нэрлэгддэг. Энэ клубээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүдэд мансууруулах бодис санаатайгаар өгч хүчирхийлдэг гэсэн шуугиан гарсны улмаас түүнийг ийнхүү байцааж эхлээд байгаа юм. Энэ удаагийн дуулиан түүний анхны хэрэг биш бөгөөд 2012 онд нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж түүний эсрэг гомдол мэдүүлж байсан ба “YG Entertainment” үүнд ямар нэгэн хариу мэдэгдэл гаргалгүй хэрэг намжаад өнгөрсөн аж. Өдгөө 29 настай дуучин залуу гуравдугаар сарын 11-ны өдөр урлагийн тайзаа орхиж байгаагаа гэнэт зарлав. Гэхдээ тэрбээр дээрх бүх хэрэгт өөрийгөө буруугүй, мөн энэ бүхэндээ бусдыгаа хутгахгүй байхыг хүсч байгаагаа мэдэгдээд нэр төрөө сэргээлгэнэ гэж шүтэн бишрэгчдэдээ амласан байна.

Дуулийн шуугиан үүгээр зогссонгүй давалгаа үргэлжилж К-Поп урлагийн бас нэг төлөөлөгч, дуучин, телевизийн шоуны од, 30 настай Жун Жүн Ён эмэгтэйчүүдтэй  бэлгийн харьцаанд орж буй нууц бичлэгээ бусдад үзүүлдэг байснаа хүлээн зөвшөөрч, сонсогчид болон бусад уран бүтээлчээсээ хүлцэл өчин урлагийн ертөнцийг орхих болсноо зарлажээ. Тэрбээр дээрх бичлэгүүдээ групп чат үүсгэн найзуудтайгаа хуваалцан хамт үзэцгээдэг байсан аж. Хамгийн сонирхолтой тэр групп чатад Big Bang-ийн Сэнри ч мөн байсан гэнэ. Чатад байсан гурав дахь гишүүн нь EXO хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан гэх цуурхал тараад байгаа ч тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг “SM Entertainment” уг цуурхлыг няцаажээ. Харин нууц дүрс бичлэгт өртсөн эмэгтэйчүүдийн нэг нь TWICE охидын хамтлагийн гишүүн байсан гэх яриа гарсан ч “JYP Entertainment” мөн л няцаасан мэдэгдэл хийсэн байна.

Маргааш өдөр нь групп чатад байсан гурав дахь гишүүн тодорч Highlight хөвгүүдийн  хамтлагийн гишүүн, 29 настай Ён Жун Хюн нууц секс дүрс бичлэгийг үздэг байснаа хүлээн зөвшөөрч бас л шоу бизнесийн ертөнцөөс гарахаа зарлав. Өмнөд Солонгост эрчүүд бүсгүйчүүдийн нууц бичлэгийг үзэж, нүцгэн зургийг нь бие биедээ тараан зүй зохисгүй үйлдэл гаргах нь хэрээс хэтэрч байгаа. Энэ бүх зүйлд олны танил, нэр хүндтэй урлагийнхан орооцолдож байгаа нь харамсалтай. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа ургэлжилж байгаа ба Сэнригийн хувьд гэм буруутай нь баримтаар нотлогдвол гурван жил орчим хоригдох ялаар шийтгүүлэх юм байна.

Үүнээс гадна “YG Entertainment”-т харьяалагддаг байсан хоёр ч уран бүтээлч хар тамхины хэрэгт буруутгагдаж байлаа. 2010 онд охидын алдартай хамтлаг 2NE1 хамтлагийн дуучин Пак Бом 82 ширхэг амфетамин гэх эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн нь илчлэгдсэн. Тэрбээр эмийг цэлцэгнүүр дотор нуун, өөр хүний нэр дээр захиалж авсан байв. Прокуророос түүний хэргийг шалгасан боловч тухайн үед тэгсхийгээд хэрэг нь хаагдсан. Пак Бом энэ эмийг Өмнөд Солонгост хориотой гэдгийг мэдээгүй, өөрийн анхаарал сарних эмгэг, сэтгэл санааны хямралаа даван туулахын тулд хэрэглэх гэж байсан хэмээн тайлбарлаж байжээ. Ингээд 2016 онд “YG Entertainment” 2NE1 хамтлагтай гэрээгээ сунгалгүй байж байгаад удалгүй хамтлаг тарсан байдаг.

Мөн “YG Entertainment”-д харьяалагддаг байсан дуу зохиогч, рэппер Куш 2017 онд хар тамхи хууль бусаар хил давуулсан хэд хэдэн удаагийн үйлдэл нь илчлэгдэн таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Куш тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 12-ны хооронд нийт 2,5 грамм хар тамхийг нэр хаяг нь тодорхойгүй шуудангаар хүлээн авч байсан аж. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сэтгэл гутралаас ангижрахын тулд хэрэглэснээ мэдэгдсэн. Ийнхүү олон жилийн турш үргэлжилсэн “YG Entertainment” –ийн удаа дараагийн дуулиан шуугиан тус компанийн нэр хүндийг ихээр унагааж байгаа ба хувьцааны ханш нь ч мөн огцом унаад байна. Үүгээр зогсохгүй бусад энтертайнмент компаниудаа ч хөлдөө чирч байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

!!! 2019-03-15 202.126.89.125

Yioy bti bigbang 2ne1iig oruuld blda .handalt avkd ydtsimbe h**** idsn news!!!

Avatar

Зочин 2019-03-15 202.126.89.125

Yioy bti bigbang 2ne1iig oruuld blda .handalt avkd ydtsimbe h**** idsn news!!!

Avatar

. 2019-03-15 103.212.118.152

Bigbangin zurgiig tawih shaardlaga ch bhgui shu

Avatar

ac 2019-03-15 103.212.118.152

Neg ymaa l bichihgui ungursun BOM GD TOPin hergig gargaj irj bichdg hha

Avatar

. 2019-03-15 103.212.118.152

Tanai site l dutaj gene!!!

Avatar

Зочин 2019-03-15 202.9.43.206

hoorhii kpop hamtlaguud ys yman deeree zavaan garuud bj dee

Avatar

. 2019-03-15 66.181.160.1

Tll zgr dutaj amidrana bzde ene niitlel gargasan hvn ni xxa

Avatar

ac 2019-03-15 202.126.89.54

энэ үнэхээр шууд нэр хүндэд халдсан асуудал шүү

Avatar

F 2019-03-15 139.5.218.167

За зайлөө news 😒😏

Avatar

Guest 2019-03-15 1.210.33.85

Tanai site l dutaj gene!!! Deerees n yamr nurshuu medeegee bichdegiin lol joohn ymnaas dutaj amidar plss tanai medeetei medeegui hereg n shvvgdeed ilerchihne

Avatar

. 2019-03-15 1.210.33.84

Tanai site l dutaj gene!!! Deerees n yamr nurshuu medeegee bichdegiin lol joohn ymnaas dutaj amidar plss tanai medeetei medeegui hereg n shvvgdeed ilerchihne

Avatar

M 2019-03-15 202.9.43.138

Delhiin ali ch orond emegteichuudiin erh zurchigduj hohirsoor bna. Harin ch ene hereg garanguut solongos ulsiin shuuh baiguullaga ymar sain gedgiig medej awlaa. Mongold iim hereg mash olon boldog ohidiig huurch nuutsaar bichleg awch tsaash ni taraaj ter hiisen bichlegeeree ohiduudiig surduuldeg. Teglee geed ingej sain arga hemjee awch bhiig harj bgaagui ym bna. Ene hergiig odoo solongosiin ex emegtei yrunhiilugchiin hergiig hariutsaj bsan prokuror awsan gesen. Ushuu iluu uhagdaj tom hereg bolno

Avatar

mgl 2019-03-15 204.28.126.147

huuhnuudiin huviin zurag bichleg taraadag yavdal chn mongol erchuudiin dund herees heterch bgaa biz de? ali deer uyd l goojuur zaazuur geed emegteichuudiig doromjildog site-uud bdg bsn. Solongos harin ch mongol erchuudiig bodvol hamaagui hunleg erchuudtei

Avatar

Зочин 2019-03-15 202.179.27.157

Энэ одоо юун суртэй юм бэ арай ч дээ манай ардчилсан монголд хэн нь хэнтэйгээ унтах нь хэнд ч хамаагуй биздээ зарим эмэгтэй дуучид бол явалдсан хунийхээ тоог ч алдсан байхад даа

Avatar

Зочин 2019-03-15 66.181.182.136

Энэ хүмүүс гол нь уучлал гуйгаад кареераа орхиж бн гэтэл манайд төрийн ордондоо заваарна хар тамхи хэрэглэнэ мэдэж бгаанууд нь шантаачилж мөнгө авна тэгээл болоо ямарч хариуцлага үүрэхгүй ухамсаргүй амьтад!!!

Avatar

Зочин 2019-03-15 203.91.116.119

хамгийн гайхалтай нь хэрэг илрээд хариуцлагаа хүлээдэгт л байгаа юм

Avatar

SS 2019-03-15 66.181.168.8

Ene shal soliotoi medee hend heregtei ve? Setguulch ni uuruu sonsdog yum bgaa biz, uhssss!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж