Хакүхо, Гоэйдо нарын бөхчүүд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Хакүхо, Гоэйдо нарын бөхчүүд тэргүүлж байна

Хакүхо, Гоэйдо нарын бөхчүүд тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Тэмцээний зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Какүрюү М.Ананд, озэки /арслан/ Гоэйдо, Гүржийн бөх Точиношин нарын том цолтнууд учраа бөхөө давжээ. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров Оношогоор тав дахь даваагаа авч тэргүүлэгчийн тэргүүн эгнээнд бичигдсэн хэвээр үлдсэн бол Чиёошёома Г.Мөнхсайхан гурав дахь даваагаа авлаа. Харин Дайшёохо Ч.Шижирбаяр хоёр даваа, гурван унаатай болсон байна.

Энэ сарын тэмцээнд олон даваа авах зорилготой барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр хоёр дахь даваагаа авлаа. 34 настай Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртсэн юм. Тэрбээр 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж, монгол бөхчүүдийн амжилтыг үргэлжлүүлсэн. Тэгвэл Тамаваши Б.Мөнх-Оргил таван барилдаан болоход хоёр даваа, гурван унаатай болжээ.

Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гоэйдо, маэгашира Ичиножёо А.Ичинноров нарын дөрвөн бөх таван даваатай тэргүүлж байна. Эдгээр бөхчүүдийн араас аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү нарын тэргүүтэй долоон бөх дөрвөн даваа, нэг унаатай нэхэж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж