Генийн өөрчлөлтийн таамаглаагүй үр дүн

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Генийн өөрчлөлтийн таамаглаагүй үр дүн

Генийн өөрчлөлтийн таамаглаагүй үр дүн

Хүн төрөлхтний генийн өөрчлөлтийн талаар эрдэмтэд харилцан адилгүй байр суурьтай байдаг. Гэсэн ч өнгөрсөн жил хүний дархлал хомсдолын вирус (HIV)-ийн халдвараас хамгаалахын тулд генийн өөрчлөлтөд оруулсан хоёр хүүхэд төрсөн. Хүний ДНК нь хүний биеийн өндөр, үсний өнгө, мөн өвчнүүдийн эрсдэлийн талаарх мэдээллийг агуулдаг.

Ген засварлах шинэ эриний чиг хандлага болох CRISPR хэмээн нэрлэгддэг харьцангуй шинэ хэрэгсэл нь эрдэмтдийг хүний ДНК-г хямд төсөр бөгөөд хурдан өөрчлөх, мөн генийн бичилтийн технологийг өөр түвшинд аваачих зам руу хөтөлж буйг судлаачид онцолж байна. Тэдэнд хүний биеийн өвчний шалтгаан болсон, эсвэл хүний биеийн эрүүл чийрэг байдлыг нэмэгдүүлэх ДНК-г ч ашиглан дахин инженерчлэх чадамж байгаа юм.

Хятад улсад Лулу, Нана нэртэй генийн өөрчлөлтөд орсон хоёр ихэр охин төрснийг профессор Хи Жянкю өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан. Тэрбээр хэлэхдээ “Миний энэхүү ажил маргаан дагуулна гэдгийг би ойлгож байна. Гэвч олон гэр бүлд энэ технологи хэрэгтэй гэдэгт би итгэж байна. Би шүүмжлэлийг хүлээн авна” гэжээ.

Профессор Хи Жянко энэхүү төслөө өөрөө санхүүжүүлж, мөн Хятадын хатуу дэг журмын эсрэг эхлүүлсэн ажилдаа тууштай байсныг BBC онцолсон юм. Нөгөө талаасаа бусад эрдэмтэд хүний биеийн ДНК-ын харагдахуйц энгийн бүтцүүдийн өөрчлөлтүүд нь урьдчилан таамаглаагүй үр дагавар авч ирж болох юм хэмээн үздэг байна.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж