ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.00
- Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт Улаанбаатар чуулгын байранд болно. Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын дарга удирдлагууд оролцоно.
09.00
- МУ-ын Шадар сайд, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр "Хүүхэд-хэрэглэгч" өдөр болгон тэмдэглэх гэж байна. Өдөрлөгийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.
10.00
- "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа болно.
- Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр – 90 жилийн ойг тохиолдуулан Хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
11.00
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хуралтай.
- Ардчилсан Залуучуудын Холбооноос нийгэмд тулгамдаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь, ЖДҮ, ШХАБ зэрэг асуудлуудаар зарчмын байр сууриа илэрхийлнэ.
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээтэй.
- Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно.
- Ашгийн бус байгууллагуудаас нийгмийн эмзэг асуудлуудад шийдэл дэвшүүлсэн санаачилгуудад 7 сая канад долларын санхүүгийн дэмжлэг олгоод буй Монгол дахь Канад сан 23 дахь удаагийн төсөл шалгаруулалтын танилцуулгын өдөрлөг Сэнтрал тауэрийн 4 давхрын хурлын зааланд болно.
14.00
- “НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” сэдэвт хэлэлцүүлэг маргааш буюу 3 дугаар сарын 15-ны 14 цагаас Төрийн ордны хуралдааны Их жанжин Д.Сүхбаатар танхимд эхэлнэ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, орон нутгийн удирлагууд, эрдэмтэн судлаачид оролцож саналаа солилцоно.
15.00
- Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн 13 дахь удаагийн их хурлын талаар мэдээлэл хийнэ.
16.00
- Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан түүхийн ухааны доктор Д.Наранжаргалын бичиж хэвлүүлсэн “Хятад ажилчид БНМАУ-д” номын нээлт болно.
Холбоотой мэдээ