АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв | News.MN

АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв

АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв

АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв

Испанийн нийслэл Мадрид хот дахь Хойд Солонгосын элчин сайдын яам руу хоёрдугаар сарын 22-нд үл таних 10 хүн халдаж, ажилтнуудыг нь хүлж орхиод гар утас, компьютеруудыг нь дээрэмдэн авч явсан юм. Энэ хэрэгт АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) холбоотой болохыг Испанийн үндэсний тагнуулын алба мэдээлжээ.

Тус улсын хууль хүчнийхэн элчин сайдын яамны ажилтнаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгасны дараа халдсан хүмүүсийн хоёр нь АНУ-ын CIA-тай холбоотой байсан бөгөөд бусад нь Солонгос хүмүүс байсан гэнэ. Харин АНУ энэ мэдэгдлийг үгүйсгээд байгаа юм.

Халдсан этгээдүүд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээрийг ахалж байгаа дипломатч Ким Хёк Чолын талаар мэдээлэл олж авахын тулд компьютеруудыг дээрэмдсэн гэж испаничууд таамаглаж байгаа ажээ. Учир нь Ким Хёк Чол Испанид суух Умард Солонгосын элчин сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сард хөөгдсөн юм.

Халдлагын зорилго нь өнгөрсөн сард Ханойд болсон АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын төлөөлөгч Ким Хёк Чолын талаарх мэдээллийг олж авах байсан гэжээ. Тэрбээр өмнө нь Испанид суух элчин сайдаар ажиллаж байгаад албадан гарч байсан юм.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-14 122.201.31.46

Орос Шинэ супер зэвсэгээсээ ганц нэгийг Хойдуудад егчихвел улам гое болох гээд бн!!

Avatar

Зочин 2019-03-14 202.21.106.102

АНУ ХОЙД СОЛОНГОСООС ҮНЭНДЭЭ АЙЖ БАЙГАА АНУ-Н МУУ МУУХАЙ ГАР ХӨЛ МОНГОЛД ЭЛБЭГ ,МАГНАЙ,БАДАМЖУНАЙ, МИ ЭНКБООЛД ХХБАНКНЫХАН ГЭЭД Л ХӨВӨРНӨ ДӨӨ

Avatar

Зочин 2019-03-14 103.229.121.228

Huchtei baihad yund sanaa zovoh ve. Shirengiin HUUILI gej bain shuudee

Avatar

ман 2019-03-14 124.158.88.12

Муу бүхний ард америкчууд байдаг нь тодорхой болсоор байна.

Avatar

Зочин 2019-03-14 202.21.106.149

Mossad шиг байна даа. Тэд ингэж ажиллаад гаршсан

Avatar

Хэлэлцээ шүү 2019-03-14 103.26.194.27

Цөмийн зэвсгийн хэлэлцээг ахалж байгаа гэж бичнэ. Энэ бол үргэлжилж байгаа үйл явц тул яриа хэлэлцээ. Харин хэлэлцээ дуусаад хэлэлцээрт гарын үсэг зурна.

Avatar

иргэн 2019-03-14 202.179.24.123

Элбэгдорж иймэрхүү аргыг Монгол оронд Нутагшуулсан ш дээ

Avatar

Худлаа даа хрудлаа 2019-03-14 202.126.89.192

.Оросын КГБ-ын аргаар Хойд Солонгосын тусгай алба, эсэвэл оросууд ч тэгсэн байж магадгүй

Avatar

Зочин 2019-03-14 202.179.26.181

Америкаа гэж....

Avatar

зочин 2019-03-14 182.160.40.106

АНУ-г дэмжигчидээ нэг юм хэлэхгүй юм уу, цээжээрээ ардчилсан сайхан орон гээд хамгаалахгүй юм уу

Avatar

Зочин 2019-03-14 103.57.92.54

Orosuud esvel NK hiiseen hugshuun, ANU ene tui ch hamaagui ha ha

Avatar

Paвcaл 2019-03-14 174.216.32.196

Испанчууд ТТГ гээд баталсан байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж