АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв

АНУ Хойд Солонгосын элчин сайдын яам руу халдсан гэв

Испанийн нийслэл Мадрид хот дахь Хойд Солонгосын элчин сайдын яам руу хоёрдугаар сарын 22-нд үл таних 10 хүн халдаж, ажилтнуудыг нь хүлж орхиод гар утас, компьютеруудыг нь дээрэмдэн авч явсан юм. Энэ хэрэгт АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) холбоотой болохыг Испанийн үндэсний тагнуулын алба мэдээлжээ.

Тус улсын хууль хүчнийхэн элчин сайдын яамны ажилтнаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгасны дараа халдсан хүмүүсийн хоёр нь АНУ-ын CIA-тай холбоотой байсан бөгөөд бусад нь Солонгос хүмүүс байсан гэнэ. Харин АНУ энэ мэдэгдлийг үгүйсгээд байгаа юм.

Халдсан этгээдүүд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээрийг ахалж байгаа дипломатч Ким Хёк Чолын талаар мэдээлэл олж авахын тулд компьютеруудыг дээрэмдсэн гэж испаничууд таамаглаж байгаа ажээ. Учир нь Ким Хёк Чол Испанид суух Умард Солонгосын элчин сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сард хөөгдсөн юм.

Халдлагын зорилго нь өнгөрсөн сард Ханойд болсон АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын төлөөлөгч Ким Хёк Чолын талаарх мэдээллийг олж авах байсан гэжээ. Тэрбээр өмнө нь Испанид суух элчин сайдаар ажиллаж байгаад албадан гарч байсан юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж