"Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхэд халдахгүй" | News.MN

"Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхэд халдахгүй"

"Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхэд халдахгүй"

"Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхэд халдахгүй"

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хуулийн төслийн дэд ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн төслийн явц ямар шатанд байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж эхлээд хоёр жил болж байна. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, эндээс гарсан саналуудыг нэгтгээд үндсэндээ дууссан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн  дэд ажлын хэсгийн хувьд  саналаа УИХ-д хүргүүлсэн. Ямартай ч хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Ажлын хэсгээс хамаарах зүйл байгүй гэсэн үг.

-Хуулийн төсөлд  орж буй  гол өөрчлөлтүүд нь  юу вэ?

– УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан. Мөн Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоохоор тусгасан. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгасан.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ НЭГЭЭС ИЛҮҮГҮЙ НЬ “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БАЙНА 

-Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийдэг нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох заалт төсөлд туссан уу? 

-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хүрээнд сонгодог парламентын засаглалтай  орнуудын жишгийг улам ойртуулж, Засгийн газрын гишүүдээ сонгох, томилох эрх нь Ерөнхий сайдад бүрэн олгогддог. Хэрэв УИХ Засгийн газрыг хангалттай ажиллахгүй байна гэж үзвэл Засгийн газрыг огцруулах  санал гаргах эрх нь УИХ-д нээлттэй. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн давхар сайдаар ажиллахыг нь  аль болох  хязгаарлаж  Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь “давхар дээл”-тэй байхаар төсөлд тусгасан. Ингэснээр УИХ, Засгийн газрын гишүүд нь чиг үүргийнхээ хүрээнд ажиллах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахад анхаарсан хэд хэдэн заалт орсон. Засгийн газар  ойр ойрхон солигддог бараг 1.5 жилийн настай энэ тогтворгүй байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засах ёстой. Хоёрдугаарт хариуцлага нь тодорхой, Засгийн газрын бодлого залгамж чанартай, нийтийн эрх ашгийг хамгаалсан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үүднээс дээрх өөрчлөлтийг тусгасан.

-Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг төсөв хэлэлцэх шатанд нэмэхгүй байх заалтыг оруулж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал?

-Улсын төсөвт зардал нэмэх тохиолдолд зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр  УИХ батална гэж оруулсан. Практикаас харахад улсын төсвийг хэлэлцэх үеэр  гишүүд тойргийн мөнгөө нэмдэгт талаар шүүмжлэл байнга гардаг. Тиймээс Засгийн газраас заавал зөвшөөрөл авдаг байх заалтыг  Үндсэн хуульд хуульчилснаар  дээрх асуудал цэгцэрнэ гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Мөн  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгосноор  улс төрийн намууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах  нөхцөл нь бүрдэнэ.

-УИХ-ын гишүүн олон удаа чуулганаа тасалбал эргүүлэн татах тухай асуудлыг  хуульд тусгасан. Механизм яаж явагдах вэ?

-Тухайн гишүүн УИХ-д ард түмнээсээ сонгогдсон  байтал түүнийг нь УИХ өөрийнхөө санаачлагчаар эгүүлэн татах нь бас дутагдалтай. Тэгэхээр арга хэлбэр нь ямар байх талаар одоогоор ярилцаж байгаа. УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх санал хэлэлцүүлгийн явцад  гарсан. Судлаачдын хувьд үүнд эсрэг байр суурьтай байдаг. Монгол Улсын иргэдийн 60 гаруй хувь нь залуус, энэ тохиолдолд УИХ-д сонгогдох насыг нэмэх нь буруу гэж үзсэн. Өнөөдөр 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн  УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй. Энэ насны босго нь хэвээр байсан нь дээр болов уу.

-Өнөөдөр Төрийн албаны тогтворгүй байдал Монгол Улсын хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл болчихсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улс төрждөг алба болсон. Энэ бүх алдааг засах Төрийн албаны тухай хууль нэгдүгээр сарын нэгнээс шинээр хэрэгжиж эхэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг баталсан нь хэр зөв юм бэ?

-Улс төрийн албан хаагчаас бусад албан хаагчийн мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, хууль бусаар ажлаас халах, солих асуудлыг Үндсэн хуулийн түвшинд зохицуулах эсэхэд судлаачид эсрэг байр сууртай байгаа. Яагаад гэвэл  энэ нь өөрөө ердийн хуулиар зохицуулах боломжтой асуудал юм.  Нийгмийн бүх харилцааг Үндсэн хуулиар зохицуулах ёсгүй. 1994 оноос хойш ердийн хуулиар зохицуулаад ирсэн. Мэдээж хэрэгжилт нь хангалгүй байгаа нь үнэн. Гэхдээ хэрэгжилт хангалтгүй гээд Үндсэн хуульд асуудлыг оруулснаар хэрэгжилт нь хангагдана гэсэн баталгаа  бидэнд  байхгүй. Тэгэхээр асуудлыг Үндсэн хуулиас хайлгүйгээр Төрийн албаны тухай хуулийг засаж залруулсан зөв гэж хэлнэ. Ер нь болж, бүтэхгүй бүхнийг Үндсэн хуульд оруулснаар сайн сайхан болно гэдэг нь  өрөөсгөл ойлголт.

НИЙГМИЙН ЖИЖИГ ХАРИЛЦАА БҮРИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ

-Өнөөдөр засаглалын болоод эдийн засгийн хямрал, нийгэмд гарч буй олон асуудал, алдааны үндэс нь  Үндсэн хууль гэдгийг улстөрчид ярьдаг нь дээрхийн эсрэг гэсэн үг үү?

 -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хязгаарлалттай. Энэ хуулийн хүрээнд аль болохоор нийгмийн суурь асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд  оруулахаар анхаарч байна.  Бид хоёр зүйлийг ялгах ёстой. Хуульчдын хувьд бол үүнийг олж хардаг. Харин олон нийт болохгүй бүхнээсээ шалтаг хайж байдаг. Энэ тохиолдолд үндсэн хуулийг буруутгаж магадгүй. Өнөөдөр 500 гаруй органик хууль Монгол Улсад үйлчилж байна. Эдгээрийн аль нэг хуулиас хамаарч байгаа асуудал олон бий. Нийгмийн жижиг харилцаа бүрийг Үндсэн хуулиар зохицуулах боломжгүй. Харин энэ үүргийг бусад холбогдох хууль, журмууд гүйцэтгэнэ гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлд ямар өөрчлөлт оров?

-Гол заалт нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийг олон болгох саналтай байгаа. Таван гишүүн байх нь хангалтгүй гэж үзсэн. Магадгүй цөөн байх хэрээр  нөлөөнд автдаг гэх шүүмжлэл нийгэмд бий. Үүнийг арилгахын тулд аль болох гишүүдийг олон болгож төлөөллийг нь нарийвчилна. Олон талын оролцоотой төлөөллийн байдлыг нь хангаснаар тухайн зөвлөлийн гишүүн  шийдвэр гаргахдаа хараат бусаар зөвхөн хуульд заасан шалгуурынх нь дагуу ажиллах  нөхцөлийг нь бүрдүүлэх заалтыг тусгасан. Мөн шүүгчийн насны босгыг нэмэгдүүлэх санал гарсан.  Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгчийн насны босгыг 30 болгох саналтай байгаа.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан заалт төсөлд тусгагдсан уу?

-Ерөнхийлөгчийн эрхтэй холбоотой заалт огт ороогүй. Анх хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх мэдлийг нь хязгаарлая гэдэг санал гарсан. Гэхдээ энэ эрх нь  органик хуулиудаар буюу холбогдох бусад хуулиар олгогдсон юм билээ. Тиймээс ердийн хуулиудын хүрээнд засаж залруулах боломжтой гэж үзсэн. Энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусагдсан бүх асуудлыг шийдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Миний хувьд алхам алхмаар явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Хэрэв тухайн хуулийн заалтыг батлахад итгэлтэй биш, үр дагаврыг нь урьдчилан тооцоолж чадахгүй байгаа энэ тохиолдолд заавал энэ удаад яаран өөрчлөх хэрэггүй гэж бодож байна. Харин нэн түрүүнд батлах шаардлагатай ялангуяа засаглалын тогтвортой байдалтай холбоотой заалтуудаа батлаад явах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлдэг.

-Алхам алхмаар гэхээр “эцэг” хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь зохисгүй биш үү?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн аль нэг  заалтад нь нэг удаа өөрчлөлт оруулсан бол найман жилийн хугацаанд дахин тухайн асуудалд өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бусад  заалтыг өөрчлөх боломжтой гэсэн үг.

-Үндсэн хуульд зөв хийсэн зохицуулалт нь практикт ашиглагдахгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-1992 оны Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлал  зөв гэдэгт би итгэлтэй байдаг. Тухайлбал парламентын засаглалтай улс байна гээд заасан нь засаглалын хэлбэрийн хувьд зөв. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаална гэсэн нь мөн л зөв. Таны асуусанчлан Үндсэн хуульд заасан боловч практикт тэр хэвээр нь ашиглаж чадаагүйн  тод жишээ бол хот тосгон. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай  хуулийн хэрэгжилт нь  хангалтгүй. Уг нь органик хуулиараа засаж залруулах боломжтой.

-Нэг нам дангаараа төрийн эрх барьж байхдаа Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Хэт өөртөө ашигтайгаар Үндсэн хуулийг өөрчлөх талтай гэх  шүүмжлэл, хардалт  зарим улс төрийн намууд дунд бий?

-Дээрх болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ практикаас харахад Монгол Улсад үнэмлэхүй олонх болсон нам нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол бусад үед эргэлзээтэй. Тэгэхээр энэ тохиолдолд магадгүй цаг хугацааны хувьд тааламжтай үе нь мөн үү гэвэл мөн.  Хамгийн чухал нь ирж байгаа саналуудаа сонсох нь зүйтэй. Үндсэн хууль өөрөө нийгмийн байгууламжийн үндсийг тусгадаг учраас бүх талын зөвшилцлийг тусгадаг онцлогтой.

-Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах  төсөл хэр сайн болж  гарна гэж хүлээлт тавьж байна вэ?

-Хамгийн сүүлд өргөн барьсан  судлаачдын хувилбараар явбал чамбай хууль гарч ирнэ. Хуулийн батлах  эрх нь УИХ-д бий. УИХ-дээр очоод яаж өөрчлөгдөхийг  таамаглаж чадахгүй. Миний бодлоор эхний удаад санал нэгдэж байгаа маргаангүй заалтуудаа баталчихмаар байгаа юм. Харин маргаан дагуулсан, хот тосгоны асуудал, сумын Засаг даргыг шууд иргэдээсээ сонгодог болох тухай  Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой  асуудлыг энэ удаадаа түр азнаад онол, практикийнхаа хувьд нэгдэж, харж чадаж байгаа зүйл дээрээ нэгдээсэй л гэж хүсч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-15 202.70.47.186

Shinjleh uhaanii Doktor bol uur shyy. Engiin doktoriig hen toohov dee

Avatar

Зочин 2019-03-15 202.179.27.157

Хэхэ 76 тэнэг оорсдийнхоо эрхийг хязгаарлана гээд кноп дараад сууж байх нь байшдээ хахаха ганц удаа ждудсэн биш бух насаараа ингээд томсогдуулжээ хоорхийс

Avatar

Зочин 2019-03-15 66.181.160.90

25 nas baga bn.Yadaj 30 nastai bolj huuli batlah heregtei.Yurunhiilugchiin erh medliig bagasgah heregtei.Mungutei garuudiin alaltsdag suudal bolson.Garaad duraaraa aashildag budlianii g azar bolson.

Avatar

Зочин 2019-03-15 202.21.106.133

Хүчтэй ерөнхий сайд хэрэгтэй гэж бүү тэнэгтээч. Одоо Хүрэлсүх шиг эрх мэдэлтэй хүн хаана байна. Жинхэнэ дарангуйлагч болсон шүүдээ. Өөр ямар эрх мэдэл өгөх гээд тэнэгтээд байгаа юм!!!

Avatar

Зочин 2019-03-15 202.21.106.133

Хүчтэй ерөнхий сайд хэрэгтэй гэж бүү тэнэгтээч. Одоо Хүрэлсүх шиг эрх мэдэлтэй хүн хаана байна. Жинхэнэ дарангуйлагч болсон шүүдээ. Өөр ямар эрх мэдэл өгөх гээд тэнэгтээд байгаа юм!!!

Avatar

Зочин 2019-03-15 122.201.21.130

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, түүнийг Их хурлаас сонгодог болох нь хамгийн зөв өөрчлөлт юм. Баттулга өөрөө энийг хийхгүй бол дараа үүнийг хийх хүнийг, үүнийг зөвшөөрөх хүнийг Ерөнхийлөгчөөрөө монголчууд сонгоно гэдгийг хэлье. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч Монголд ерөөсөө зохихгүй байна гэдэг бараг 30 жилийн түүхэнд нэгэнт нотлогдсоон.

Avatar

Зочин 2019-03-15 119.40.97.6

Уг нь зөв тийшээ явах гээд л байна шүү. Хүчгүй Ерөнхий сайд ямар байдгийг бид олон харсан, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, өөрөө сайдаа томилдог болно гэдэг Монгол улсын хөгжилд хэрэгтэй маш том дэвшил.

Avatar

Zochin 2019-03-15 122.201.24.65

Iim uurchilolt hiih gej bgaa bol bolison ni deer.UIH iin gishuun zasgiin gazariin boldogiig shuud bolih heregtei.hamgiin hiih heregtei uurchilult bol 330 sumiig negtgej 200 bolgovol ediin zasag uls ornii hugjild hamgiin zuv uurchilult bolno.Urgui zardal 50 huvi buurna.Jalga dovnii uzelee boliod zorigtoihon uurchilult hiigeechee.Hudlaa onol yarihaa boliochee.

Avatar

Zochin 2019-03-15 122.201.24.65

Iim uurchilolt hiih gej bgaa bol bolison ni deer.UIH iin gishuun zasgiin gazariin boldogiig shuud bolih heregtei.hamgiin hiih heregtei uurchilult bol 330 sumiig negtgej 200 bolgovol ediin zasag uls ornii hugjild hamgiin zuv uurchilult bolno.Urgui zardal 50 huvi buurna.Jalga dovnii uzelee boliod zorigtoihon uurchilult hiigeechee.Hudlaa onol yarihaa boliochee.

Avatar

Zochin 2019-03-15 122.201.24.65

Iim uurchilolt hiih gej bgaa bol bolison ni deer.UIH iin gishuun zasgiin gazariin boldogiig shuud bolih heregtei.hamgiin hiih heregtei uurchilult bol 330 sumiig negtgej 200 bolgovol ediin zasag uls ornii hugjild hamgiin zuv uurchilult bolno.Urgui zardal 50 huvi buurna.Jalga dovnii uzelee boliod zorigtoihon uurchilult hiigeechee.Hudlaa onol yarihaa boliochee.

Avatar

Zochin 2019-03-15 122.201.24.65

Iim uurchilolt hiih gej bgaa bol bolison ni deer.UIH iin gishuun zasgiin gazariin boldogiig shuud bolih heregtei.hamgiin hiih heregtei uurchilult bol 330 sumiig negtgej 200 bolgovol ediin zasag uls ornii hugjild hamgiin zuv uurchilult bolno.Urgui zardal 50 huvi buurna.Jalga dovnii uzelee boliod zorigtoihon uurchilult hiigeechee.Hudlaa onol yarihaa boliochee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж