Шведийн 16 настай сурагч охин Грета Танбергийг цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх үйлд хувь нэмэр оруулсныг нь үнэлж Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна. Түүнийг Норвегийн хэсэг улстөрчид энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлсэн аж. 2018 оны Нобелийн Энх тайвны шагналд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өрсөлдөж байсан билээ. 2019 оны шагналд 300 орчим хувь хүн, албан байгууллага түүнтэй хамт өрсөлдөж байна.
“The Time” сэтгүүлийн 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр нэрлэгдэж байсан тэрбээр анх 2018 оны наймдугаар сард Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээл хаялтын үеэр олон улсын хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны өдөр энэхүү жагсаал дахин болох юм байна. Энэ удаагийн жагсаалд 40 гаруй орны сурагчид нэгдэнэ гэдгээ мэдэгджээ. Грета Танберг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал болон Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад уригдаж байсан аж.
Эх сурвалж: inews.co.uk
Холбоотой мэдээ