Нийслэлийн цэцэрлэгүүдийг тавдугаар сар хүртэл шалгана  

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн цэцэрлэгүүдийг тавдугаар сар хүртэл шалгана  

Нийслэлийн цэцэрлэгүүдийг тавдугаар сар хүртэл шалгана  
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 259 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд төлөвлөгөөт шалгалт хийж байна. Шалгалтад их болон дунд эрсдэлтэйд тооцогдож буй цэцэрлэгийг түлхүү хамруулсан бөгөөд дараах зөрчил илрээд байгаа аж.

  • Цэцэрлэгийн зөвлөл нь сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөггүй
  • Гадна тоглоомын болон биеийн тамирын талбайд тавигдах шаардлага хангалтгүй
  • Өдөр тутмын үйл ажиллагааны явцад онцлог өөрчлөлт, ахиц гарсан хүүхдэд ”Чөлөөт ажиглалт”-ын тэмдэглэлийг хөтөлж, эцэг эхэд танилцуулдаггүй
  • Мөн хувийн цэцэрлэгүүдэд автозамтай хэт ойрхон байрладаг
  • Төвлөрсөн бус системээр халдаг цэцэрлэгүүд танхимаа стандартаас хэт өндөр хэмжээгээр халаах зэрэг зөрчил илэрсэн байна

Зөрчлийг арилгуулж хууль, дүрэм стандартыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.

Зөрчил энэ сараас тавдугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. Төлөвлөгөөний дагуу 184 цэцэрлэгийг хамруулах бөгөөд тэдний 70 гаруй хувь хувийн цэцэрлэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж