Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудал Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нарын дунд мэтгэлцээн үүсгээд байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Хүний эрхийн үндэсний комиссоос санал өгөхдөө “Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг ч тусгаж өгчээ.
Гэвч Ажил олгогч эздийн холбооны зүгээс энэхүү заалтыг заавал хуульд оруулах шаардлагагүй хэмээн эсэргүүцэх болсон аж. Тодруулбал, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар “Олон улсын хөдөлмөрийн тухай хуулийг судлахад ажлын байрны бэлгийн дарамтыг тусгайлан оруулдаг жишиг байхгүй. Энэ тухай заалтыг хүний эрхийн болоод жендерийн тэгш байдлын тухай хуульд тусгадаг. Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж болохгүй” гэжээ. Ингэхдээ ажлын байрны бэлгийн дарамт нь хуульд орох хэмжээнд хүртэл ноцтой байдал үүсээгүй гэдгийг ч тодотгосон байна. Харин ХҮЭК-оос энэхүү заалтыг оруулах зайлшгүй шаардлага бий гэдгийг онцлоод буй. Ямартай ч талууд маргаантай асуудлаар дахин ажлын хэсэг дээр ярилцахаар болжээ.
Т.ОД
Холбоотой мэдээ