Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөс гадна, чанартай нойроо тогтмол авч байх нь эрүүл чийрэг байхын үндэс гэдэгтэй хэнч маргахгүй биз. Харамсалтай нь хүн бүр чанартай 8-9 цагийн нойроо тогмтол авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл бидний өнөөдрийн завгүй, технелогид хэт суурилсань “urban” амьдарлын хэв маягаар удирдуулан амьдарч байгаа үед чанартай 8 цагийн нойроо тогтмол авах маань амаргүй – бараг л ховор тохиолдох – зүйл болон хувирчээ. Тэгэхээр бид яах ёстой вэ? Ямар нэгэн арга байж л таараа. Дээрх инфографик дээрх энгийн зааварчилгааг дагаж үзэхийг хүсье! Эдгээр зааварчилгааг доор сийрүүлвэл:
Таны чанартай нойроо авах бэлтгэл ажил орондоо орохоос бүр эрт эхлэх ёстой болж байна.
1. Орондоо орохоосоо хамгийн багадаа 6 цагийн өмнө каффейны агууламж бүхий зүйлсийг (кофе) идэж уухаа зогсоох.
2. Орондоо орохоосоо хамгийн багадаа 3 цагийн өмнө согтууруулах ундаа (алкохол агуулсан бүх зүйлийг үүнд оруулна) хэрэглэхээ зогсоох.
3. Орондоо орохоосоо хамгийн багадаа 2-3 цагийн өмнө оройн хоолоо идэх
4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг бол түүнийгээ орондоо орохоосоо хамгийн багадаа 2 цагийн өмнө хийж дуусгасан байх. Зөөлөн чанарын дасгал, бясалгал зэрэг бол зүгээр.
5. Шууд харьцдаг бүх төрлийн электрон хэрэгслээ (зөөврийн компьютер, таблет, гар утас, зурагт зэрэг багтана) хамгийн багадаа 1 цагийн дотор хэрэглэхээ зогсоож унтраасан байх.
6. Ингээд эцэст нь орондоо орохоосоо хамгийн багадаа 1 цагийн өмнө гэрийн даалгавар, ажил, ухаан бодол шаардсан, таныг стрессдүүлэх магадлалтай үйлийг зогсоох хэрэгтэй.
7. Сайхан амраарай
Мэдээллийн эх сурвалж: Huffington Post