Оросын ганц бие баячуудыг Forbes нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.15-нд нийтлэгдсэн

Оросын ганц бие баячуудыг Forbes нэрлэв

Оросын ганц бие баячуудыг Forbes нэрлэв

Forbes сэтгүүл Оросын ганц бие баячуудын жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтад нийтдээ 98 хүн багтсан байна. Үүнээс 14 нь гэрлэлтээ цуцлуулсан хүн байна.

Жагсаалтыг "Альфа-групп"-ыг үүсгэн байгуулагч Михаил Фридман тэргүүлжээ. Түүний хөрөнгө 15 тэрбум ам.доллар. Михаил Фридман арваад жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй.

Жагсаалтын хоёрт хөлбөмбөгийн "Челси" клубийн эзэн,  металлургийн Evraz компанийн ерөнхий захирал Роман Абрамович орсон байна. Роман Абрамович гурван ч удаа гэрлэж байсан. 12,₮ тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр гурван гэрлэлтээс долоон хүүхэдтэй.

Гуравт, ОНЭКСИМ группын эзэн, NBA-н Brooklyn Nets багийг хамтран эзэмшигч 53 настай Михаил Прохоров оржээ. Түүний хөрөнгө 9,8 тэрбум ам.доллар. Михаил Прохоров хэзээ ч гэрлэж байгаагүй.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж