Төрийн албаа цахимжуулсан орны жагсаалтад ОХУ толгой цохиж явна | News.MN

Төрийн албаа цахимжуулсан орны жагсаалтад ОХУ толгой цохиж явна

Төрийн албаа цахимжуулсан орны жагсаалтад ОХУ толгой цохиж явна

Төрийн албаа цахимжуулсан орны жагсаалтад ОХУ толгой цохиж явна

Төрийн албаны үйлчилгээг цахимжуулсан топ 10 орны жагсаалтыг олон улсын судалгааны BCG компани гаргажээ. Топ 10-ын жагсаалтын гуравт ОХУ багтлаа хэмээн РИА Новости агентлаг мэдээллээ.

BCG компани энэ судалгаагаа 30 орны 13 мянган хүнийг хамруулан хийсэн байна. Цахим үйлчилгээнд ямар хэрэгслээр холбогдож байгаа, хэр давтамжтай цахим үйлчилгээг ашигладаг вэ, цахим үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг уу, хиймэл оюун ухааныг төрийн албанд хэр ашиглаж байна вэ гэсэн асуултуудад хариулт авсан байна.

Энэ судалгааны дүнгээр улс орнуудын төрийн цахим үйлчилгээний ашиглалтын хувь дунджаар 15 байсан боловч ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт 42 хувьтай гарсан нь дэлхийн дунджаас бараг 3 дахин илүү гэсэн үг юм. Оросын иргэд 9,1 төрлийн төрийн үйлчилгээг хэрэглэж байгаа нь Нидерланд (8,2), Швед (8,8)-ийг ардаа орхижээ. Энэ үзүүлэлтээр Энэтхэн (14,5), Аргентин (11) тэргүүлсэн байна.

Судалгаанд оролцсон Оросын иргэдийн бараг тал хувь нь буюу 47 хувь нь долоо хоногт нэг удаа төрийн цахим үйлчилгээг ашигладаг гэжээ. Татвар, торгууль төлөх, статистик мэдээлэл хайх, цаг агаарын мэдээлэл авах, замын хөдөлгөөний ачааллыг харах, ажлын байр хайх зэрэг үйлчилгээг түлхүү хэрэглэдэг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж