Ким Жон Намын аллагын сэжигтэн Вьетнам эмэгтэйг суллахгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Ким Жон Намын аллагын сэжигтэн Вьетнам эмэгтэйг суллахгүй

Ким Жон Намын аллагын сэжигтэн Вьетнам эмэгтэйг суллахгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Намын аллагад сэжиглэгдэн хоригдож байсан хоёр эмэгтэйн нэг болох Индонез улсын иргэн Сити Айсяг суллах шийдвэрийг Малайзын дээд шүүх даваа гаригт /2019.03.11/ гаргасан билээ. Харин хоёр дахь сэжигтэн болох Вьетнам улсын иргэн Дуон Тхи Хуоныг суллахгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаснаа зарлалаа.

Сэжигтэн Индонезийн иргэн Сити Айся

Хамт хоригдсон Индонез эмэгтэй нь суллагдсаны дараа Дуон Тхи Хуон давж заалдан өөрийгөө ч мөн суллахыг шаарджээ. Тэрбээр “Биднийг энэ хэргийг үйлдээгүй гэдгийг бурхан л мэдэж байгаа. Гэр бүлийнхэн минь миний төлөө залбирч байгаа” хэмээн шүүх танхимаас гарч явахдаа хэлсэн байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял хүлээж байгаа юм.  Малайзын дээд шүүх Индонез эмэгтэйг яагаад ийн гэнэт суллах болсноо тайлбарлаагүй аж.

 

2017 оны гуравдугаар сард Ким Жон Намыг Малайзын Куала Лумпур хотын олон улсын нисэх буудал дээр явж байхад нь үл таних хоёр эмэгтэй нүүрэнд нь ус шиг шингэн зүйл цацахад тэрээр удалгүй бие нь муудаж, эмнэлэг рүү явах замдаа нас барсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тухайн шингэн нь VX хэмээх хүнийг хормын дотор үхэлд хүргэдэг химийн бодис байсан нь тогтоогдсон юм. Харин дээрх үйлдлийг хийсэн хоёр эмэгтэй өөрсдийгөө телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт орж байна гэж бодсон, бид буруугүй хэмээн мэдүүлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж