Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Шадар сайдын шоу

Төв аймгийн Заамар суманд “Эко Алтан заамар” компанийн уурхайд дөрвөн хүн осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ үеэр Онцгой  байдлын ерөнхий газрын аврагчид олон хоног шумбалт хийж, нас барсан уурхайчдын цогцсыг гаргасан. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд хэрэг гарсан үеэр газар дээр нь очиж ажилласан талаараа мэдээлэл хийж байсан юм.
Тэгвэл өчигдөр уурхай дээр ажилласан Онцгой байдлын аврагчдыг Шадар сайд хүлээж авч уулзаж, шагналд тодорхойлохыг үүрэг болгов. Үнэн хэрэгтээ газар дээр нь ажилласан аврагчдад шагнал гардуулна гэсэн яриа олон нийтийн дунд байсан бол Шадар сайд дуудаж уулзаад, ярилцаад л өнгөрөв. Ингэхдээ Онцгой байдлын аврагчдыг шагналд тодорхойлох үүрэг ОБЕГ-ын даргад үүрэгдсэн. Угтаа бол олон хоног хүнд нөхцөлд ажилласан аврагчдаа шагнах асуудлыг хэвлэл мэдээллийнхний өмнө аврагчдынхаа дэргэд хэлэх бус, албан ёсоор даргад нь үүрэг өгөөд, шагнал гардуулах ёслолоо хэвлэлээр дамжуулсан бол илүү гоё харагдах байлаа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж