К.Роналдогийн дуулиан тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

К.Роналдогийн дуулиан тасрахгүй

К.Роналдогийн дуулиан тасрахгүй

Европын хөлбөмбөгийн “Аваргуудын лиг”-ийн 2018-2019 оны улирлын хасагдах шатны тоглолтууд болж, өнгөрсөн шөнө шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.

Дэлхий шилдэг хөлбөмбөгч К.Роналдо энэ цагийн супер тоглогч гэдгээ харуулсаар байна. Тэрбээр Португалын “Спортинг” клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж байсан ч очсон баг бүртээ ялгуусан амжилтыг дагуулж байна.

Өнгөрсөн зун Италийн “Ювентус” клубтэй нэгдсэн К.Роналдо Лхагва гаригт нэгэн том дуулианыг тарьсан юм. Тэрбээр Испанийн “Атлетико Мадрид” клубын эсрэг хийсэн тоглолтод гурван гоол оруулж, багаа гайхалтайгаар дунд шөвөгт үлдээсэн. Учир нь хоёр долоо хоногийн өмнө “Атлетико Мадрид” “Ювентус”-ын хаалганд хоёр гоол хийсэн нь хариу тоглолтын гол даалгавар К.Роналдод ирсэн юм. Хэзээд бэлэн байдаг Роналдо гурван гоол хийж, багаа дараагийн шатанд тоглох тийзийг авсан нь дуулиан болж байна. Тоглолтын өмнө юу чадахаа харуулна гэж хэлж байсан түүний хувьд шүүгч шүүгэл дуугарсны дараа өөрийн хариу илэрхийллээ гаргаад авсан. Мөн энэ хэрээр түүний дуулиан үргэлжилсээр байна. Роналдо тоглолтын дараа “Финалд хүрэх хол байна. Өнөөдөр баярлах амархан ч маргааш мартагдана. Хийх ажил их бий” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Энэ жил 34 настай К.Роналдо энэ цагийн дуулианы эзэн гэдгээ нотлон харуулсаар. Мөн тэр хөлбөмбөгийн карьер нь залуучуудаас дутуугүй гэдгээ харуулсаар байна. Дуулианы эзэн К.Роналдо дараагийн тоглолтод яахыг харах л үлдлээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж