Таны хэрэглэдэггүй, хэрэгцээгүй зүйлсийг авдаг дэлгүүр | News.MN

Таны хэрэглэдэггүй, хэрэгцээгүй зүйлсийг авдаг дэлгүүр

Таны хэрэглэдэггүй, хэрэгцээгүй зүйлсийг авдаг дэлгүүр

Шкаф дүүрэн хувцас. Харин өмсөх хувцас нэг ч алга. Энэ мэт сэтгэл хөөрлөөр дэлгүүрээс худалдан авалт хийсэн хувцас олон эмэгтэйчүүдийн шүүгээнд бий. 

Бас бяцхан үр тань хоног хоногоор өсөхийн хэрээр хувцас нь таарахгүй хэдийнээ багадсан байдаг шүү дээ. Энэ мэт “Танд илүүдсэн зүйл бусдад боломж” болохыг олж харсан нэгэн хамт олныг зорин очиж сурвалжиллаа.


ӨХӨӨРДӨМ ТОГЛООМУУД 3-10 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Бондгор бамбарууш, дэлдэн туулай, түрдэг машин, дугардаг тоглоом эзнээ хүлээх мэт лангуун дээр өрөөстэй. Нярай хүүхдийн боди, малгай, бээлий, бойтог гээд хайр хүргэм хувцаснууд “Мөрөөдлийн гэрэл” хэмээх эко дэлгүүрийг чимнэ.

“Дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах” гэсэн тодотголтой эко дэлгүүрт хүүхдийн хувцас, бэлэг дурсгал, тоглоом, эмэгтэй, эрэгтэй бэлэн хувцас, ном гээд бүх төрлийн барааг хямд үнээр борлуулдаг. Монголд анх удаа байгальд ээлтэй, дахин боловсруулагдах сав баглаа боодолтой, дахин хэрэглэх боломжтой бараа бүтээгдэхүүн борлуулдгаараа энэ дэлгүүр бусдаас онцлог. Дахин хэрэглэх боломжтой гэхээр хүмүүс “комисс” гэж ойлгодог. Гэтэл энэ дэлгүүр энэ хандлагыг өөрчлөн нийгэмд эерэг хандлагыг бий болгоод эхэлжээ. Үүдээ нээгээд удаагүй байгаа ч “Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүрээр бага насны хүүхдүүд их үйлчлүүлж, хандив өгч байгаад ажилтнууд нь ам сайтай байв.

Биднийг очиж сурвалжлахад таван хүн ном болон хэрэглэхгүй хувцасаа хандивлаж байлаа. Эко дэлгүүрийн хамт олон нээлтээ хийгээд 10 хонож байгаа ч хүмүүсийн хандлага эерэг байгаад сэтгэл хангалуун байгаа нь илт ажиглагдлаа. Дэлгүүрийн лангуун дээр эмх цэгцтэй өрсөн барааны үнийг хамтдаа сонирхъё. Хүүхдийн баривч, цамц 15 мянган төгрөгөөс доош үнэтэй бол эмэгтэй цамц 5-10 мянга, гадуур хувцас 20-30 мянга, гутал гэхэд 20-30 мянга, хүүхдийн тоглоом гэхэд 3-10 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Дэлгүүрийн худалдагч “Үүдний хэсэгт хүүхдийн унадаг машинууд зөндөө байсан. Өнөөдөр гэхэд бүгд зарагдаад дууссан байна” гэв.

Нэг зүйлийг онцлоход, тэд хүмүүсийн хандивласан хувцас, тоглоом эд зүйлийг дахин боловсруулж, барааны тэмдэг нааж худалдаалдаг аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн хандивласан хувцасыг угааж, цэвэрлэж, индүүдэх, хүүхдийн тоглоомыг өнгө үзэмжтэй болгох зэргээр дахин "шинэ" болгон хямд өртгөөр худалдаалдаг аж.

ХАНДИВЫН 20 САЯ ТӨГРӨГӨӨР ЭКО ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ

Биднийг очиход өнөөдөр таван хүн ном, хувцас, тоглоом хандивласан гэж байлаа. Эко дэлгүүр нээлтээ хийснээсээ хойш нийт 20 орчим иргэн хандив өгчээ. Эко дэлгүүрийг анх Монголдоо нээхээр БНСУ-д ажиллаж, амьдардаг найман залуус нэгджээ. Тэд дэлхий нийтэд хэвшил болон өргөжиж буй дахин хэрэглээний сүлжээ дэлгүүрийн жишиг хувилбарыг Монгол оронд нутагшуулахаар зорьсон нь энэ.

“Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Б.Цолмон

Эко дэлгүүрээ хэрхэн байгуулах болсон тухай “Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл” төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Б.Цолмон танилцуулсан юм. Тэрбээр “Бид анх Улаанчулуутын хогийн цэгт амьдарч буй иргэдэд сайн дураараа тусалж байсан. Сайн дурын ажлын хүрээнд МУГЖ И.Одончимэгийн байгуулсан сургалтын төвд хүүхдүүд суралцахаар ирэхгүй байсан учраас хүүхдүүдийг татах орчинг бүрдүүлсэн. Тэгээд бид сагсны талбай барьж өгсөн. Хэдийгээр бид сайхан сэтгэлээр тусалж байгаа ч хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгааг анзаарсан. Зарим аав, ээжүүд бидний өгсөн хувцсыг зараад архи уучихдаг байсан. Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжье гэж шийдэж, өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийж явахад хүмүүс эко дэлгүүрийн талаар төдийлөн сайн хүлээж авахгүй байсан. Тэгээд БНСУ-д ажиллаж амьдарч буй залуус маань “I love mongolia” гэсэн бичигтэй футволк 10 мянган төгрөгөөр зарах гэх мэт хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, эко дэлгүүрийн санхүүжилтын 80 хувийг босгосон. Тэгээд “Ногоон Ази” төрийн бус байгууллагатай хамтран байгальд ээлтэй, эко дэлгүүрээ байгуулах ажлаа эхлүүлж, 2019 оны гуравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн” гэв.

АНУ-д гэхэд дахин хэрэглээний сүлжээ татвараар дэмждэг бол БНСУ-д эко сүлжээ дэлгүүр 1200 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД АЖИЛЛАДАГ

Эко дэлгүүр одоогоор ганцхан худалдагчтай. Цаашдаа сайн дурын цагийн ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг худалдагчаар шалгаруулж, авч ажиллуулах гэнэ. Ингэснээр уг дэлгүүрийн орлого өрх толгойлсон ээж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлого болох юм.

Эко дэлгүүрийн худалдагч Ж.Саранцэцэг өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Худалдагчаар ажиллах болсон тухайгаа ярихдаа “Миний хувьд эко дэлгүүрт ажиллаад хэдхэн хонож байна. Дандаа хүнд хэрэгтэй зүйлс зарж, тусалж байгаадаа баяртай байна. Дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүст маань бүхий л бараанууд их таалагдаж байгаа. Ялангуяа хүүхдүүд, ээжүүд их үйлчлүүлж байна” гэдгийг хэллээ.

Мөн сайн дурын цагийн ажил хийх хүсэлтэй залууст ажиллах газар тэр бүр олдоод байдаггүй. Тэгвэл эко дэлгүүрийн хамт олон нийгэмд сайн дурын ажил хийх хүсэлтэй залуусыг цагаар ажиллуулж, англи, солонгос хэл сургаж, батламж гардуулж өгөх юм байна. Ингэснээр залуус маань гадаадад  их, дээд сургуульд суралцахад сайн дурын ажил хийснийг батлах боломж бүрдэх юм. Дэлгүүрийн лангууны нэгээхэн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй ээж, бүсгүйчүүд гарын ураар бүтээсэн гоёл чимэглэлийг дэлгэжээ. Дэлгүүрийн хамт олон одоогоор хоёр ээжийн бүтээлийг худалдаалж байгаа бөгөөд манай дэлгүүрээр дамжуулан өөрсдийн бүтээлээ худалдаалж болно гэдэг ажлын саналыг тавиад амжсан юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ХөөрхөнХөөрхөн
28
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нямаа 2019-03-15 103.212.117.155

сайд нарийн хоер дугаар эмнэлгиййн баруун талд байдаг хуучин менген гуур менге гуйвуулах газар байсан мен уу тэнд хэрэглэхгуй барааний дэлгуур гэсэн хаяг бна лээ

Avatar

Зочин 2019-03-15 150.129.140.24

Ingeel hayag ni bhgui medee beld demii hereg alga daa

Avatar

Олзоо 2019-03-15 66.181.161.9

Хаана бдаг вм бол

Avatar

Зочин 2019-03-15 202.9.45.192

Их гоё юм аа гэснээс нээрэ, яагаад монголоор бичиж болохгүй гэж. Шинээр гарч ирж байгаа брэнд, нэр нэршлүүд бүгд монгол болвол мөн гоё оо.

Avatar

Ээж 2019-03-15 64.119.16.53

Хаана бдаг вэ. Хүүхдийн тоглоом хандивлая

Avatar

Зочин 2019-03-15 202.126.89.204

Хаана байдаг юм бэ?

Avatar

Эмгэн 2019-03-15 202.179.31.85

Залуусынхаа санаачилж байгаа ажлыг дэмжиж байнаа. Надад худалдаж аваад ѳмсѳѳгүй, мѳн багадсан томдсон гээд хувцаснууд , мѳн гал тогооны сав суулга аяга тавга цахилгаан хэргэслэл байнаа .Аваачаад ѳгье. Зүгээр л хог дээр ѳчнѳѳн л хаяж байлаа. Хаяхдаа харамсаж байдаг. Нэгэнт л гэр орондоо хадгалж агуулж байхаас түвэгшээсэн зүйлээ хэн нэгэн хүнд хэрэг болоосой гээд ѳгѳхѳд буруу нь юу байхав дээ.

Avatar

Зочин 2019-03-15 64.119.17.144

Xaana bdg ym be??

Avatar

Оогий 2019-03-15 202.9.43.38

Яг зөв. Хандивлаж л байгаа бол хүмүүст үнэгүй л очих ёстой. Зүгээр хүнээс үнэгүй юм авч үнэ хүргэнэ гэж юу байдгийн. Хаа сайгүвй комиссын бараанууд байна. Адилхан л байгаа биз дээ. Хуучин цагтийм лэлгүүр байсан. Бараагаа өгч буй хүмүүсээс нь тодорхой хувийн шимтгэл авчихдаг . Тийм л дэлгүүр биш бол хэрэггүй ээ хаа сайгүй л байна

Avatar

Зочин 2019-03-15 64.64.108.145

за тэгээд солиороод хачин үлгэр дуншаад эхэлдэг юм. Тэр үнэгүй авсан юмыг чинь хүмүүсийн гарт өгнө, ингээд лангуу нээгээд ажиллаж байгаа юм биш үү? Хүмүүст цалинг нь хаанаас тавих гээд байгаа юм? Чи цалинг нь өгөх юм уу? Шимтгэл авч л ажиллаж байгаа шүү дээ. Дандаа үлгэрийн юм ярьж хардаж сэрдэж явдаг солио гажгууд

Avatar

Zochin666 2019-03-15 122.201.23.66

dor hayj ene delguuriin chn talbain tureesiig hen tuluh bolj bna. Ursgal zardal henii halaasnaas garah boljiin??? Hurstei ym yrina bgaa. Ene heden handiviin zuiliig munguur zarlaa gd orlogojij bayjaad shalihgui. Haa haanaa heregtei shan ajil bolj bna gj harlaa.

Avatar

ZOCHIN 2 2019-03-15 66.181.161.78

bolood l khudaldaj avsan bj taaraa. Tiim bolokhloor baga uneer tokhiroltsoj avna gevel durtaiya avaachij ugmuur bna. Ternees unegui avna ch gevel akh duudee l ugchukhmuur ym bna.

Avatar

zochin 2019-03-15 66.181.161.12

Haana baidag delgvvr ym boloo????

Avatar

zochin 2019-03-15 66.181.161.12

Haana baidag delgvvr ym boloo????

Avatar

Зочин 2019-03-15 66.181.161.12

Haana baidag delgvvr ym boloo????

Avatar

Зочин 2019-03-15 66.181.161.19

КОМИССЫН дэлгүүр бол бусдын эд зүйлсийг дэлгүүртээ тавьж зараад мөнгөнөөс нь КОМИССЫН хураамж авдаг. Комиссын барааны эзэн нь дэлгүүр биш, худалдаалагч юм.

Хэрэв хэрэглэсэн барааны эзэн нь дэлгүүр юм бол тэр дэлгүүрийг ХЭРЭГЛЭСЭН барааны дэлгүүр гэж нэрлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2019-03-15 182.160.34.197

Ийм терлийн дэлгvvрээр дандаа ядуу дорой ажилгvй орлогогvй хvмvvс vйлчлvvлдэг мэт ташаа ойлголт их бх юм. Энэ дэлгvvрээр та бид бvгд vйлчлvvлж болно. Гадаадад ялангуяа залуу гэр бvлvvд их vйлчлvvлдэг. Нийгмийн шаардлагыг зев олж харсан нvдээ олсон бизнес бн, гэхдээ яваандаа олсон ашгаасаа ганц 2 хvн ажлаар хангасан гэдгээс илvv нийгэмдээ буцааж хандивлаж барьцтай зvйл хийх нь илvv эерэг санагдав.

Avatar

Зочин 2019-03-15 139.5.216.200

Миний ач зээ нарын ганц хоёр өмсөөд багадсан цоо шинээрээ хувцас 3 чемодан бн. Зүгээр өгнө гэхэд хайран бас л ээж аав нь мөнгөөрөө авсан ш тэ. Тохиролцооны үнээр авна гэвэл өгч болох юм.

Avatar

Зочин 2019-03-15 66.181.182.203

Тэгвэл гэртээ л хадгалж байхгүй юу

Avatar

Sanal :)) 2019-03-15 202.179.27.253

handiwlaj bga zuiliig ni ch gesen une tohirch awmaar ym shg sanagdlaa. ternees bish hvnees zvgeer awanguutaa 20-30myngaar zarna gdg sonin sgdlaa 🙂

Avatar

Tseg 2019-03-15 103.26.194.232

ugj bgaa hun shiidne biz dee. Bi law hereglehgui yumaa unegui uguhud asuudal alga. Zaaval ungu mungu harah shaardlafa yu bn. Shunaltai yumaa

Avatar

Зочин 2019-03-15 112.72.12.14

Hun munguuruu l avsan bgaa. Heregleheer gej uzeed zarj bgaa bol une tohirch avah ni zuitei

Avatar

Zochin 2019-03-15 66.181.161.78

Baruunii ornuudad iim jijig delguuruud bdg. Tend bol khuuchin khereglej baisan baraag khuvi khunees baga uneer tokhiroltsoj avaad tseverlej ynzlaad une nemeed zardag. Tendiin uilchluulegch nariig kharakhad ynz buriin l khumuus bdg. Minii oilgosnoor bol manaid khunii khuuchin ymiig khandiv meteer zugeer avaad uursduu busad khumuusd munguur zarakh l ym shig bna. Ug ni baga uneer avaad nemeed zarval zugeer ym shig. End 1 zochin ymar shunaltai ym be? zugeer l ugchuuch gekh ym. Ug ni bol kheregtei b

Avatar

Самбуу 2019-03-15 122.201.22.210

г*** Мѳнхѳѳ гэж дандаа бичдэг нѳхѳр тэрнийгээ цагдаад ѳгѳѳчээ. Ядаргаатай юм.. Хүчиндүүлсэн бол цагдаад хандаач. Үнэн худал нь мэдэгдэхгүй дандаа л бичих юм.

Avatar

irgen 2019-03-15 139.5.217.129

Solongosoos baraa oruulj irdiim bishuuu

Avatar

Nomin 2019-03-15 66.181.188.208

Dandaa handwiin baraa tawidag shu.
1. Solongsoos baraa oruulaad 3000-10'000 zaran gj bhgu. Uneheer ashig harj bga gj bodoj bga bol enenees 3000aad yme ch baraaga oruulj zarahguishuude.
2. Bi ooroo sain duriin ajil hiij ter huwtsasnuudiig dahin ashiglaj boloh bolohguigeer n yalgaj ugaaj tsewerlej induudsen humuusiih n neg.
Uneheer mundag setgeltei egch nar bdg ym.
Eyergeer huleej awch bgad bayrlalaa

Avatar

irgen 2019-03-15 139.5.217.129

Solongosoos baraa oruulj irdiim bishuuu

Avatar

Зочин 2019-03-15 139.5.217.129

Solongosoos baraa oruulj irdiim bishuuu

Avatar

hm 2019-03-15 192.82.64.122

haayaa neg iim saihan medee garah yum da. Uhaalag mundag zaluu uyiinhen baina

Avatar

Tr 2019-03-15 64.119.22.149

Hayg utasaa taviach ee

Avatar

Nomin 2019-03-15 66.181.188.208

Bayanburdiin toirgoos 32.iin toirog oroh zamd bdg shuu. Zamiinhaa urd tald

Avatar

Unshigcj 2019-03-15 64.119.20.59

Bolj bn aa gehdee baraagaa mash humd zarah n zob.unetei huuchin ed bolood bn.bi baraagaa uguhduu bas humd unelmeer sanagdlaa.huyg utas bn uu.

Avatar

Yaduu humuustee shuud avaachaad ugsun ni deer 2019-03-15 108.218.234.108

Unegui handivlah yum chin yaduu humuust shuud avaachaad ugsun ni deer. Delguureer damjuulahaar ed nar uursduu ashgaa avna geed unetei zarna, tegeheer zaragdahgui languun deer dahiad l hog bolj hevtene. Uneheer nen yaduu humuus 3000, 5000T – r ch huvtsas avch chadahgui, ted arai gj hooloo zalguulj bn, huvtsas togloomd zarah mungu bhgui.

Avatar

Soko 2019-03-15 64.119.24.27

Tegj shuud awaachaad ogohoor eej aawn arhinii mongoor zaraad uuchaad belnchileed bn .. gej bn

Avatar

Zochin 2019-03-15 5.70.201.38

Shuud zugeer avaachaad ogvol yaduu belenchleh setgelgeetei bolgono shd dee yaahaaraa ingej bdg yum .Harin estoi sain yum hiij bgaa humuus bn .hund zugeer tuslaad oorsdoo hooson ajillana gej yu bdg yum zohih hemjeeni oorsdiinh ni zardal zeregt hereglegdeh yum bn shd .Hunii hiij bgaa sain uilsiig demjij chadahgui ataarhaad bdg yumuu

Avatar

монгол 2019-03-15 103.26.194.131

үнэгүй өгөхөөр зараад архиа ууж бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна гээд бичжээ,өөрсдөө юу ч хийхгүй юу ч өгч чадахгүй байж хийж байгаа хүмүүсийг бүү шүүмжил.

Avatar

Зочин 2019-03-15 64.64.108.145

чи битгий солиороод байгаач. Газар б**, үүлтэй тэнгэр дээр битгий дүүлээд бай. Наад хүмүүсийг ажилтай байлгаж байна, наад хувцас хунарыг чинь угааж цэвэрлэнэ, янзална, энэ дэлгүүрийн түрээс… ядаж л жорлонгийн цаас айн? Дандаа нэг компьютер тоглоом шиг лойлоо юм ярих юм. Чи ер нь хөдөлмөрлөж мэдэхгүй дандаа мөрөөдөж суудаг хүн байх.

Avatar

Зочин 2019-03-15 202.21.127.169

Хаяг байршил, холбогдох утас мэйлийг нь бичээч ээ, ийм зүйлийг нь орхигдуулдаг-таарсан ч сэтгүүлч бол доо…

Avatar

иргэн 2019-03-15 202.179.24.123

Рекламдаад байдаг Хаяг байршил нь байдаггүй ээ

Avatar

Зочин 2019-03-15 103.10.21.116

" Мөрөөдлийн гэрэл " эко дэлгүүр
Дэлгүүрийн хаяг: Сүхбаатар Дүүргийн 13-ХОРОО нуурын 9-13тоот

Avatar

Meddeg hun 2019-03-15 103.229.122.109

Solongos ezentei tendees baraagaa tatdag so huuchin baraa borluulah nuuree nuusan huvilbar

Avatar

hahaha 2019-03-15 103.57.93.121

hahaha yumiig dandaa hardaj bdg uvchin shuu naadah chin

Avatar

Zochin 2019-03-15 103.229.121.175

Yanaa yamar aimar hartaim bee.naadah chin ovchin uzuuleerei!

Avatar

Зочин 2019-03-15 124.158.109.140

Эндээс юм авах монгол хүн англи хэлтэй болохгүй бол Dream, Recycle … гэх зэрэг гдаад үгийг ойлгохгүй хэцүү юм байна. Тэртэй тэргүй англи хэлтэй гадаадын "даруу" амьдралтай хүмүүс энд орохгүй биз дээ…

Avatar

Зочин 2019-03-15 66.181.165.27

Dream, Recycle зэрэг үгийг ойлгохгүй Монгол хүн ховор болсон цаг үе шүү дээ. 2, 3 настай хүүхэд хүртэл үзэж харсан зүйлээсээ эцэг эх нь заагаагүй байхад Англи үг сурч байна.

Avatar

Иргэн 2019-03-15 146.198.230.73

Хуцна биз. Vсрээд 10% нь ойлгож бгаа. Ядуу хvмvvс бvр ч ойлгохгvй

Avatar

ZOCHIN 2019-03-15 66.181.161.78

Manai mongolchuudiin dunguj 10 khurekhgui % ni l english kheltei shuudee. Ene bol Statistik too.

Avatar

lucky 2019-03-15 104.59.120.41

нэгэнт хэрэглэхгүй юм чинь үнэгүй хандивлахад болно ш дээ, цэгцтэй цэвэрхэн гоё дэлгүүр бна, залуус сайн сайхан үйлс сэджээ, монголд байгаа бол юм хандивлах юмсан

Avatar

Zochin 2019-03-15 64.119.17.78

Gadaadad bol iim delguuruud bdag,gehdee handivlah nereer hunii yumig zugeer avah haashaa yum bol,frantsad bol une tohirood avdag

Avatar

Зочин 2019-03-15 107.77.173.11

АНУ-д бол үнэгүй хандивладаг…..

Avatar

Зочин 2019-03-15 202.126.89.36

Germand une tohirch avdag. Handiviin boxnuud taviad bayjsan kompani ikh baigaa. Iimd 2 taltau. Handivlakg bol delguureer damjuulakh buruu!!!!

Avatar

Uuree 2019-03-15 103.26.194.232

Uursduu hiihguin bjeej busdiig bayjchih vii gej ataarhah kkk iim bolhoor hun yaduu heveeewe bdg yum. Ataarhuu setgelgee tani taniig bairand tani baridag

Avatar

Bayraa 2019-03-15 202.126.89.36

Germand une tohirch avdag. Handiviin boxnuud taviad bayjsan kompani ikh baigaa. Iimd 2 taltau. Handivlakg bol delguureer damjuulakh buruu!!!!

Avatar

Зочин 2019-03-15 66.181.176.183

ХААНА БАЙДАГ ДЭЛГҮҮР ВЭ ? ХАЯГЫГ НЬ .

Avatar

zochin 2019-03-15 150.129.141.139

энэ г*** мөнхөө гэгчийн б**в нь ажилладаггүй гэж үнэнүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж