2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 304,483,378 төгрөгийн үнийн дүн бүхий 1,646,325 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC+12.32%) болон "Дархан Хөвөн" ХК (DAH+11.11%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN-14.29%) болон "Хөх Ган" ХК (HGN-13.66%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.06 хувиар буурч 20785.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,476,903,722,402.83 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ