Монгол улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн кикбоксын тэмцээн ирэх тавдугаар сарын 5-21-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалаар муай тай, кикбоксын төрлөөр явагдах бөгөөд нээлттэй зохион байгуулагдах аж. Одоогоор тус тэмцээнд ОХУ-ын Буриад, Ангарск, Эрхүү, Чита хотын багууд оролцох болсоноо мэдэгдээд байна.
Тэмцээний жингийн хуваарийг танилцуулья:
Өсвөр үе (12-15 нас)
- 36 kg Full Contact
- 46 kg Full Contact
Залуучууд (16-18 нас)
- 51 kg Full Contact
- 54 kg Full Contact
- 57 kg Full Contact
Насанд хүрэгчид (19-34 нас)
эрэгтэй:
- 51 kg Full Contact
- 54 kg Мuaythai
- 57 kg Full Contact
- 60 kg Мuaythai
- 63.5 kg Full Contact
- 67 kg Мuaythai
- 71 kg Full Contact
- 75 kg Мuaythai
эмэгтэй:
- 48 kg Full Contact
- 54 kg Full Contact
- 60 kg Full Contact
Ч.БОЛОР