Хулгайчтай зэрэгцсэн хулгай | News.MN

Хулгайчтай зэрэгцсэн хулгай

Хулгайчтай зэрэгцсэн хулгай

Нийтийн тээвэрт нэвтрүүлсэн цахим төлбөрийг хянах зорилгоор нэг тэрбум төгрөг зарцуулан байж, 1340 тээврийн хэрэгсэлд камер суурилуулсан ч 80 хувь нь ажиллахгүй болжээ. Телекамер ажиллаж байх нь автобусанд үйлддэг халаасны хулгайг илрүүлэхэд тустайгаас гадна жолоочийн үйлдлийг ч давхар хянана.

Гэвч “Улаанбаатар смарт карт” компанийн Үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнийн тайлбараар бол жолооч зорчигчийн бэлнээр өгдөг 500 төгрөгийг авахын тулд зориудаар камерыг ажиллагаагүй болгодог байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг цахим төлбөрт шилжүүлээд гурван жил болсон ч 500 төгрөг бэлнээр төлж зорчих иргэд бий.  Түүнийг нь жолооч компанидаа тушаадаг уу, эсвэл өөрийнхөө халаасыг түнтийлгэдэг үү, бүү мэд. Гэхдээ зорчигчийн бэлнээр өгсөн төлбөрийг авахын тулд камерыг зориудаар ажиллагаагүй болгодог нь баттай бол нийтийн тээврийн салбар дахь мөнгөний хулгай зогсоогүй байна л гэсэн үг.  Учир нь нийтийн тээвэрт цахим төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлж, кондукторыг халсан нь нэг талдаа хулгайг зогсоох зорилготой байв. Одоо зорчигчид автобусаар үйлчлүүлэх бүрийдээ төлбөрөө цахимаар хийж хэвшихгүй бол халаасны хулгайчтай зэрэгцээд бэлэн мөнгө авдаг хулгайг өөгшүүлсэн үйлдэл болж мэдэхээр байгааг энэхүү жишээнээс харж болно.

Нийтийн тээврийн салбарыг мөлхүүлж ирсэн хулгайг цэгцлэхийн тулд холбогдох газрууд ирэх зургадугаар сарын 1-н гэхэд автобусанд суурилагдсан телекамерыг ажиллагаатай болгох амлалт өгөөд байна. Нэг автобусанд дөрвөн камер байршуулсан байгаа аж.  Нэг камер зам руу, нөгөө нь орох хаалга руу, гурав дахь камер нь заал руу, дөрөв дэх нь заалнаас урагшаа бичлэг хийх зориулалттайгаар  суурилагдсан. Эдгээр камеруудыг “Улаанбаатар смарт карт” компаниас суурилуулсан байдаг аж. Гэтэл камерын утсыг салгах, хард дискийг нь салгах, доторх картыг нь авах зэрэг  зөрчлүүд олонтаа гардаг байна. Иймээс Нийтийн тээврийн газар автобус компаниудад бодлогоор хяналт тавьж, камерыг зориудаар ажиллагаагүй болгосон тохиолдолд торгох зэргээр хариуцлага тооцохгүй бол зөрчлийг хязгаарлаж чадахгүй гэдэг санал ч гарч буй юм.

Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан  ч автобусанд үйлдэгддэг халаасны хулгай өсчээ. Халаасны хулгайн 80 хувийг гар утас эзлэх болсон байна. Гэтэл автобусанд суурилуулсан хяналтын камер ажилладаггүйгээс урт гартнууд хэргээс мултардаг.  Улмаар хулгайгаа дахин, дахин үйлддэг байна.

Зөрчлийн хуульд зааснаар анх удаа дээрх хэргийн үйлдсэн бол  7-30 хоног баривчлах буюу албадан сургалтад хамруулах, хоёр ба түүнээс дээш удаа дараа үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.3.1-ээр 5-12 жил хорих ялаар шийтгүүлэхээр зүйлчилсэн юм байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн байдаг. Алдагдлын шалтгааныг  үнэгүй үйлчилгээ авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлдэг оюутан, төлбөрөө төлдөггүй “туулайчид” зэрэгтэй холбон тайлбарладаг ч зорчигч нь төлбөрөө цахимаар хийж хэвшсэн цагт халаасны хулгайчтай зэрэгцэж үйлдэгддэг хулгайг зогсооно гэж үзэж байна.

Гэхдээ нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн нөхөн олговорт зориулж 2017 онд 35.1 тэрбум,  2018 онд 32 тэрбум төгрөг зарцуулсан бол 2019 онд 33.4 тэрбум төгрөг олгох аж.

2015 онд нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж зорчигчдын бодит урсгалыг тоолдог болсноор төсвөөс олгодог энэхүү нөхөн олговрын хэмжээ буурсан байна. Түүнээс өмнө зорчигчдын тоог нарийн гаргаж чаддаггүй байсан тул жил бүр 53 орчим тэрбум төгрөгийг зөвхөн нийтийн тээврийн нөхөн олговорт зориулж нийслэлийн төсвөөс хуваарилж иржээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шудрага 2019-03-14 103.57.95.181

Өчигдөр зайсан сүлжмэл чиглэлийн автобусанд суусан жолооч нь тэр нэг бүдүүн авгай ямар муухай хүн бэ хэл ам хэрүүл тэмцэл ёстой нөгөө хар муу энергийг автобусандаа цацаж бнаа жаахан хүүхэд орж ирээд карт дарахад хөгшин авгай энэ тэр хэлэх хэлэхгүй муугаар доромжилж бнаа бас тэр нийтийн тээврийг сүйрүүлж бгаа хулгайг жинхэнэ утгаарн хийж бнаа боль гэсэн хүн өгч авахгүй яахын чи хэлээд юм олоод долоогоорой н**ш гахай нохой юу юуч гэчхэв

Avatar

Ууу 2019-03-14 172.58.184.20

БИ АВТОБУСАНД СУУХ БУРДЭЭ 500 ТОГРОГИЙГ БЭЛНЭЭР НЬ ЖОЛООЧИД ОГДОГ .ЯАДАГ ЮМ ЭНЭ ТУГЖИРЭЛД ЯДАРЧ ЯВАА ТЭР ЗАЛУУ ОРОЙ ХАРИХДАА ХАНЬДАА , ХУУХЭДУУДЭДЭЭ БЭЛЭН ТАЛХ,УНДААНЫ МОНГОТЭЙ ОЧИХ БОЛНО. ТЭРТЭЙ ТЭРГУЙ ЭНДЭЭС ТОРД АЖИЛЛАЖ БГА ХУЛГАЙЧ НАР ТЭРНЭЭС ХЭДЭН ЗУУН САЯААР НЬ ИДСЭН ШУУ ДЭЭ АРД ТУМЭН МЭДЭЖ БГА.

Avatar

Зочин 2019-03-14 43.242.243.95

Teneg. Thanks

Avatar

Жолооч бүр ээлжийн хуварьтай шд 2019-03-14 103.14.38.137

Нэг автобусанд 2 ээлжийн жолооч ажилладаг.

Avatar

Шудрага 2019-03-14 103.57.95.181

ТЭНЭГ г***й бна ёи

Avatar

Шудрага 2019-03-14 103.57.95.181

Тэнэг г***й бна чи. Автобусны жолооч нар хэдэн төгрөгийн цалин авдагийн мэдэхүү сарын хагас 15нд 1500000 мянга авдаг иым новшнуудыг өрөвддөг ямар тэнэг г***й бэ

Avatar

Yumiig duuraihdaa bitgii 2-iin hoorond gurildaj bgaach 2019-03-14 108.218.234.108

USA-d bus-uud ni smart phone-r tuluud, esvel kartaa online-r tsenegleed tuluh, esvel belen munguu locked box ruu hiigeed l yavdag. Japand bus-uud ni bas kartaa unshuulaad, esvel belen munguu locked box ruu ni hiigeed l yavdag, kartuud ni buh delguur, hudaldaanii gazruud, kyosk-r 24 tsag hudaldaalagdana. Er ni Mongolchuud yumiig guitsed duuraichij chadahgui, niit massiin uhamsar doroi dandaa yumiig dundaas ni guivuulj, zavshih, zuvchuulah arga haij bdag bolohooroo uls oron ni ch hugjduggui

Avatar

зочин 2019-03-14 150.129.140.227

картаар үйлчлүүлэх их зүгээр байгаа ш дээ.карт хэрэглэж сураач ээ

Avatar

Зочин 2019-03-14 202.179.25.106

Мөнгөө төлөөд явж болдоггүй юмуу. Монгол улсын мөнгөн тэмдэгт авахгүй юу. Цалингаараа автобусаар үйлчлүүлж болохгүй юу.

Avatar

Зочин 2019-03-14 66.181.178.36

хэ хэ ёстой эрээн ч орж үзээгүй маанаг гар байна даа, чи

Avatar

Зочин 2019-03-14 202.126.89.220

МОНГОЛ УЛС ХУЛХИ АРДЧИЛЛААС ХОЙШ ХУЛГАЙЧИЙН УЛС БОЛСООН !!! ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ БИШ !!! ХУУЛЬГҮЙ ДУРААРАА ААШИЛАХ , АНАРХИСТ ЗАМ БОЛЛОО !!! ХОТОД ХӨГШИН ЗАЛУУ ,ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД НУС ЦЭР , ХОГОО ХАЯХ ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ !!! ИЙМ БАЙДЛААР УДАХГҮЙ ХЯТАДЫН БООЛ БОЛЦГООНО !!!

Avatar

зочин 2019-03-14 103.229.120.120

ждү шаасан хулгайчууд тэгээд яах болж байна? их хуралд суугаад л байж байх уу

Avatar

Зочин 2019-03-14 202.126.89.67

Ajlaa khiij yavaa joloochiig khulgaich aar duudakh aa ichmeer yum. Og gej khucheer avch bga bish kartgui khumuus oorsdoo khucheer ogood baidag biz de.

Avatar

Зочин 2019-03-14 59.153.112.30

Автобусны буудал зарладаг яригчийг хэвшүүлмээр байна.Зарим автобус үүнийгээ ашиглахгүй байна.

Avatar

Зочин 2019-03-14 66.181.186.44

НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна, НӨАТ баримт авмаар байна,

Avatar

зочин 2019-03-14 66.181.160.41

карт цэнэглэдэг газраа нэмээчээ зарим нь ажиллахгү байна ш дээ

Avatar

Зочин 2019-03-14 66.181.170.2

Харин ажиллахгүй байгаа тул хашир байлдаа. Бас сэтгэлтэй бай. Онгорхой байхад нь ороод цэнэглүүлчиж бай.

Avatar

өвгөн хүү 2019-03-14 203.217.139.225

Та нар жолоочийг биш зорчигчдыг шалгаад картгүй, картаа уншуулаагүй хүмүүсийг торгоод эхэлчих тэгээд л болоо. Тэгвэл мөнгө жолоочид өгөхөө болино биз дээ, үгүй юу. Бас карт уншигчиддаа жетон хийдэг болгох хэрэгтэй. Жетоноо автобусны бүх буудал дээр зардаг (600 төг) болчихвол цөөхөн суудаг, хөдөөний болон гадаадын хүмүүст мөн ч амар болно доо хө. Тархиа ажиллуулаач

Avatar

Zochin 2019-03-14 202.126.88.51

Kart tsenegledeg tovuud ni erdoo ajilladaggui, 10r horoolloos heden buudal alhaj 2g olohod ali ni ch ajillahgui baisan odriin 3 tsagiin uyed

Avatar

solongo 2019-03-14 202.70.44.82

http://dorgio.mn/p/102187\n\ntanaih ene medeeg huschiimuu kkk ogloo unshsan medee tuuj yavna tanai dr

Avatar

Очир 2019-03-14 202.170.71.157

Замын үүлзварт улайн цайм буруу үйлдэл хийсэн автобусны жолооч цагдаагийн газарт очиж байж буруугаа хүлээгээд төлбөр төлөх болоход нуугдан байж 100 000 төгрөг бутархайгаар кармаанаасаа гаргаж өгч байсан нь үнэ ийм хэмжээний мөнгө өдөрт олдог юм байна лээ

Avatar

Жолоччосоо нэг мөсөн өдрийн мөнгө аваа 2019-03-14 103.14.38.137

Жолооч бүр бэлэн мөнгө авдаг нь үнэн. Нэгэнт ийм бол нэг жолоочоос өдрийн төд гээд орлого авдаг болох хэрэгтэй байх. Эсвэл өмнөх бэлэн мөнгөний хайрцагаа давхар байрлуулбал зүгээр биш үү. Жолоочоос өдрийн орлого авдаг болно гэвэл жолооч нар дургуйлхаж камераа эвдэхгүй байлгүй.

Avatar

solongo 2019-03-14 202.70.44.82

http://dorgio.mn/p/102187 \n\ntanaih ene medeeg huschiimuu kkk ogloo unshsan medee tuuj yavna tanai dr

Avatar

Зочин 2019-03-14 66.181.178.36

Америкт аль 1976 онд нэвтэрсэн автобусны картын систем манайд хэдхэн жилийн өмнө орж ирсэн. дэлхийн хөгжлөөс даанч хол хоцорч байна даа. Жолооч нар камерыг эвдэлдэг нь үнэн ш дээ. тэднээр төлүүлэх ёстой. зарим жолооч кондуктор шиг мөнгө хариулж өгдөг болсон байна лээ. Шууд халаад төлбөр тавих ёстой. Автобусны кондуктор гэсэн балар эртний бүдүүлэг үйлчилгээг нийгэмшээгүй жолооч нартай нь хамт халах хэрэгтэй!

Avatar

Зочин 2019-03-14 27.99.41.207

Ухаалаг систем ч гэж дээ нохой долоо. Австралийн автобусны картын системийг ирж үзээд судлаад монголд хэрэгжүүлээсэй билээ

Avatar

zochin 2019-03-14 66.181.165.7

kamer ni evdervel shaltgaanig ni togtoogod ter ezemshigcheer ni tuluulvel yadgiin bol uur yamar arga bolomj baina

Avatar

zochin 2019-03-14 108.28.146.232

EREENII ELEKTRONIK SHAHSAN BAIVUUL YAAHUU? JOLOOCH BURUUTAI YU?

Avatar

монгол иргэн 2019-03-14 202.131.236.170

Смарт картын түгээлтээ сайжруулах хэрэгтэй, аль ч буудалд смарт карт цэнэглэдэг цэг нь байж байх хэрэгтэй. Карт цэнэглэх гэхээр зарим, ихэнх буудалд цэнэглэдэггүй юм. Байхгүй бол 500төг өгөөд л сууна шүү дээ.

Avatar

Зочин 2019-03-14 203.217.139.225

сард ганцхан удаа 20000-30000 төгрөгөөр картаа цэнэглүүлээд авчих чадалгүй л хүн бна даа та

Avatar

монгол хүн 2019-03-14 203.217.139.225

сард ганцхан удаа 20000-30000 төгрөгөөр картаа цэнэглүүлээд авчих чадалгүй л хүн бна даа та

Avatar

Иргэн 2019-03-14 202.21.116.78

Нэг хэсэг гайгүй болж байсан, харин сүүлийн үед бэлэн мөнгөө жолоочид өгч байгаа нь их харагдах болсон шүү

Avatar

Зочин 2019-03-14 103.26.193.21

ЗООЗ, АТВААЗНЫ ЖОЛООЧ ХУЛГАЙЧ БОЛ НИЙТИЙН ТЭЭВЭР ЯАНА ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж