Ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө

БОАЖНХ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр/04.21/ орон нутгийн ойн ангиуддаа 12 автомашин хүлээлгэн өглөө. Улсын хэмжээнд нийт 43 ойн анги үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь ийнхүү автмашинтай болж байгаа юм байна. Эздэдээ хүрсэн машинуудын хувьд зөвхөн ойн сангаа очиж эргэхэд зориулагдаж байгаа гэдгийг албаныхан онцолсон.

“Өнөөдөр манай яамны харьяа орон нутгийн 22 байгууллагад тоног төхөөрөмжийн эхний хэсгийг хүлээлгэн өгч байна. Германы JIZ төслөөс өнгөрсөн жил манай улсад ойн тооллого явуулах үеэр хэрэглэж байсан автомашинуудыг энэ удаад ойн мэргэжлийн байгууллагууддаа олгож байна. Ер нь манай ойн мэргэжлийн байгууллагад техник хэрэгслийн хүрэлцээ маш дутмаг байдаг. Ойн цэвэрлэгээ хийх, гал түймрээс сэргийлэх гэх мэтээр ойгоо хамгаалах ажилд гар нүцгэн, явган байдаг байсан бол өнөөдөр ингэж автомашинтай болсноор ойг хамгаалах ажилд том тус болж байгаа юм. Цаашдаа бид ойг нөхөн сэргээх болон цэвэрлэгээний ажилд зориулсан тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагууддаа олж өгөхөөр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт багагүй түймэр гарч байна. Тиймээс ойн газрууд маань автомашинтай болчихвол ойн түймэр унтраах ажилд оролцоход дэмтэй гэсэн үг” гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлж байлаа.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж