Тусгай олимпийн наадам өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Тусгай олимпийн наадам өнөөдөр эхэлнэ

Тусгай олимпийн наадам өнөөдөр эхэлнэ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод өнөөдөр оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тусгай олимпийн зуны 15-р наадам эхэлнэ. Тус наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.

Монгол Улсаас 28 тамирчин, найман дасгалжуулагч, эмч нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай тамирчид бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо бөх, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн үндсэн төрөлд өрсөлдөнө. Мөн энэ удаагийн тусгай олимпийн наадамд туршилтаар орж байгаа спортын бүжгийн төрөлд хоёр тамирчин хүч үзэхээр болжээ. Спортын бүжгийн төрөл нь дараагийн олимпоос эхлэн үндсэн төрөл болж орох юм байна.

Манай тамирчид өчигдөр сүүлийн бэлтгэлд хамрагдсан бөгөөд өнөө шөнө болох нээлтийн арга хэмжээнд оролцож тэмцээнээ эхлүүлнэ.

Монголын тусгай олимпийн хороо байгуулагдсанаас хойш хоёр олимпод оролцож, 2015 онд АНУ-ын Лос Анжелес хотод болсон Тусгай олимпийн зуны наадмаас алт, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг хүртсэн. Мөн 2017 онд Австрийн Граз хотноо болсон Тусгай олимпийн өвлийн наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.

ТУСГАЙ ОЛИМПЫН НААДАМД ӨРСӨЛДӨЖ БУЙ ТАМИРЧДЫН НЭРС, ТӨРӨЛ

Ширээний теннис:

Ганцаарчилсан- эр, эм Б.Амарболд, У.Нинжбадам

Хосын төрөл Б.Амарболд, У.Нинжбадам

Дэмжин тоглогчтой Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ

Усан сэлэлт:

25 метрт Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

50 метрт Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

100 метрт Б.Элбэрэлт

Бадминтон

Ганцаарчилсан эр, эм М.Оргил, Б.Мягмарнаран

Хосын төрөл М.Оргил, Б.Мягмарнаран

Дэмжин тоглогчтой Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Боччи:

Б.Амарсанаа, Э.Энхтуул

Хөлбөмбөг:

Үндсэн тамирчид: Д.Батзориг, Э.Даваадорж, Г.Ганзориг, Х.Гантулга, Х.Ирмүүн, П.Бумбаяр

Дэмжин тоглогч: Б.Отгонбаяр, Б.Эрдэнэ-Очир, Ч.Эрдэнэбаяр, Т.Пүрэв, Т.Нарантуяа

Хөнгөн атлетик:

100 метр эр, эр Э.Энхбаяр, Х.Балжинням

Бөөрөнцөг түлхэлт:

Х.Балжинням

Жүдо:

– Эрэгтэйчүүдийн +100 кг Ө.Амарсанаа, -73 кг Т.Балданхайням, -66 кг Э.Билгүүн

– Эмэгтэйчүүдийн -78 кг А.Нямцэцэг, -57 кг Э.Бямбажаргал

Спортын бүжиг:

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж