Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Алтайн бүсэд эхэллээ.
Энэ жилээс эхлэн 21 аймгийн гурван бүс, Улаанбаатар хотын есөн дүүрэг, МХБХ-нд бүртгэлтэй клубүүд урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Эндээс шалгарсан багууд ирэх зургадугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна.
"Идэрчүүдийн УАШТ"-ий Алтайн бүсийн тоглолт Завхан аймагт эхэллээ. Тус тоглолтын 15 хүртэлх насны ангилалд 3 баг, 17 хүртэлх насны ангилалд 2 баг оролцжээ.
Алтайн бүсийн 15 хүртэлх насны ангиллын нээлтийн тоглолт Завхан, Баянхонгор аймгуудын хооронд явагдан 5:0 харьцаагаар зочин баг эхний ялалтаа авлаа. 2 дахь тоглолтод Баянхонгор Ховд аймгууд өрсөлдөж, 1:0 онооны харьцаагаар ховчууд ялалт байгуулсан байна. Харин өнөөдөр Завхан, Ховд аймгуудын тоглолтын дараа шигшээ тоглолтод оролцох 2 баг тодорхой болох юм.
Бүсийн хуваарь:
IV.18-24 Талын бүс (Хэнтий аймаг. Чингис хот)
IV.20-24 Алтайн бүс (Завхан аймаг. Улиастай хот)
IV.26-30 Хангайн бүс (Хөвсгөл аймаг. Мөрөн хот)
IV.26-30 УБ хотын дүүргүүд, клубүүд (Улаанбаатар хот)
Ч.БОЛ