Д.Хүрэлбаатар: Цаг үеэсээ хоцролгүй сэтгэж, олон ажлыг нэг дор амжуулахыг дижитал эрин биднээс шаардсаар байна | News.MN

Д.Хүрэлбаатар: Цаг үеэсээ хоцролгүй сэтгэж, олон ажлыг нэг дор амжуулахыг дижитал эрин биднээс шаардсаар байна

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Д.Хүрэлбаатар: Цаг үеэсээ хоцролгүй сэтгэж, олон ажлыг нэг дор амжуулахыг дижитал эрин биднээс шаардсаар байна

2019 оны 3-р сарын 6-ны өдөр ХХБанк ОХУ-ын “Компасс плюс” компаниас “Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч банк”-аар шалгаруулсантай холбоотойгоор ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатартай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.


– Сайн байна уу Та? Сайн явж ирсэн үү?

Сайн, сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн явж ирлээ.

– Сүүлийн жилүүдэд цахим хувьсал, дижитал шилжилт гэх ойлголт үйлчилгээний салбар нэн ялангуяа санхүүгийн салбарт ихээр ажиглагдах боллоо. ХХБанк энэхүү өөрчлөлт шилжилтэд хэрхэн дасан зохицож байгаа талаар хоёулаа яриагаа эхлүүлье.

ХХБанк харилцагчдынхаа тав тухыг нэн тэргүүнд тавин ажилладаг бөгөөд орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллахыг зорьдог. Иймээс дэлхий нийтээр үйлдвэрлэл, үйлчилгээний IV үе буюу цахим хувьсалд шилжиж байгаа үед ХХБанк ч энэхүү шилжилтийг өөрийн байгууллагын дотоод процесс, банкны бүтээгдэхүүн, харилцагчийн үйлчилгээндээ нэвтрүүлэн орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж байна.

– ХХБанк олон улсын нэр хүнд бүхий технологийн компаниас шагнал хүртсэн тухайгаа дэлгэрүүлбэл. 

Их Британи улсад төвтэй ОХУ-ын “Компасс плюс” компаниас ХХБанкыг “Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч банк”-аар шалгаруулсан. Энэхүү нэр хүндтэй шагналд Компасс плюс компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа ашигладаг Дэлхий даяарх 400 гаруй банк санхүүгийн байгууллагууд дотроос манай банк шилдгээр шалгарсан байгаа.

– Дэлхий даяар 400 гаруй банк, санхүүгийн байгууллага “Компасс плюс”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг гэлээ. Та энэхүү компанийн тухай тайлбарлавал.

Компасс плюс компани нь 30 жилийн турш программ хангамж, картын төлбөрийн шийдлийн иж бүрэн систем боловсруулан үйл ажиллагаа явуулж байгаа Их Британи улсад төвтэй ОХУлсын компани бөгөөд АНУ, Малайз, Бразил, Йордан улсуудад салбар нэгжүүдтэй бөгөөд Ази, Европ, Африк, Ойрх дорнод, хойд болон өмнөд Америкийн улсуудын 400 гаруй санхүүгийн төв, процессинг төв, банкуудад гол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг мэдээллийн технологийн томоохон компани юм. “Компасс плюс”-ийн программ хангамжийг дэлхий даяар 40 мянган АТМ, 300 мянган ПОС төхөөрөмж ашиглан 250 сая картаар хийгдсэн 7 тэрбум гүйлгээ боловсруулан ажиллаж байна.

– Монгол улсаас зөвхөн ХХБанк “Компасс плюс”-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг гэж ойлгож болох уу?

ХХБанкны хувьд Монгол улсаас “Компасс плюс” компани хамтын ажиллагаагаа эхлүүлсэн анхны компани бөгөөд өдгөө “Компасс плюс” компани  нь Монгол улсын арилжааны 12 банктай хамтран ажиллаж, процессингийн 5 төвийн үйл ажиллагаа эрхлэн банкны картын систем, программ хангамжийн бүтээгдэхүүн нийлүүлэн ажилладаг болсон.

– Бид бүхэнтэй сүүлийн үеийн мэдээ мэдээлэл хуваалцсан Танд баярлалаа.

Баярлалаа. Та бүхэнд болон уншигчдадаа ажлын амжилтыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харилцагч 2019-03-14 103.212.117.214

ХААН банкнаас хоцрогдоод байгаа ш дээ. Орлого зарлагын АТМ байдаг юм уу. Худалдааны төвд АТМ тавиулах гээд хүсэлт өгөхөд хариу ч өгдөггүй банк. Хажууд нь ХААН банк харилцагчийнхаа хүсэлтэнд хөнгөн шуурхай хандаж үйлчилдэг. Танай банк үзэг бал дэвтэр, хуанли, вино, ноолууран ороолт, жаазтай картаа бэлэг болгож өгдгөө болимоор байгаа шүү, хайран харилцагчдын мөнгө, шал дэмий зардал. Түүний оронд зээлийн хүү, шимтгэл хураамжаа бууруулж, залуу ажиллагсдынхаа нийгмийн асуудалд түлхүү анхаараасай.

Avatar

Риалист 2019-03-14 103.26.194.155

Маш сайн байна. Бид тогоондоо хөлөө жийлцэж, учир утгагүй нэг нэгнээ дайрч доромжилсоор байтал энэ дэлхийн хөгжил бүгд цахимжаад, маниусыгаа хол хаялаа шдээ. ХХБ харин ч аливаад анхдагч байдагт баярлаж явдаг шүү. Урд хөршид өнөө х***а нар бэлэн мөнгө барихаа болиод удаж байна шдээ! Монголд ХХБ л QR code бүхий төлбөрийн системийг авч ирсэн

Avatar

Зочин 2019-03-14 202.21.117.34

Цаг үеэсээ хоцролгүй сэтгэж, олон ажлыг нэг дор амжуулж, хулгай сайн хийхийг эрин үе биднээс шаардсаар байна.

Avatar

ХХБ дампуурвал яах билээ? 2019-03-14 122.201.24.250

ХХБ арах дампуурах гээд байгаа юм биш биз? ойр ойрхон янз бүрийн мэдээ тавиад байх чинь?

Avatar

Зочин 2019-03-14 202.21.117.34

hulgai hiigchdiin bank /hhb/ unend baga bagaar guitsegdseer l bna uu.kkkk

Avatar

Тэгтлээ хөгжиж яах юм 2019-03-14 66.181.190.16

Хувь хүнийхээ хувьд их хөгжлийн эсрэг байдаг. Их хөгжил Их мөхөлийг авчирна. Нэг дор олон ажил амжуулж яах юм. Үхэл рүүгээ яараа юу ???????? Энэ дэлхийн бүх юм утгаа алдаж эхэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж