Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч кабиндаа шатаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч кабиндаа шатаж нас баржээ

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч кабиндаа шатаж нас баржээ

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч өчигдөр /2019.03.13/ автомашиныхаа кабинд шатаж нас баржээ. Талийгаач нь “Сань-Хэ” гэх Хятад компанид ажилладаг, Эрдэнэс тавантолгойн олборлосон нүүрсийг тээвэрлэдэг байсан гэх мэдээлэл байна. Одоогоор дээрх хэргийн эцсийн дүгнэлт гараагүй ч урьдчилсан байдлаар кабин дотроо ашигладаг халуун тогооноос гал авалцсан гэж үзэж байгаа аж. Хэрэг Цагаан хадны нүүрс ачиж буулгадаг талбайд гарчээ.

Сануулахад, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч амиа алдсан. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй юм.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж