Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ

Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ сарын 04-08-ны зохион байгууллаа.

Шалгалтад  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 66 обьектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 406  зөрчил илрүүлжээ.

Эдгээр зөрчлийн  24 буюу 25.2 хувийг газар дээр нь, эрх зүйн бичиг баримтын хүрээнд 387 буюу 83.2 хувийг тус тус арилгуулж, бусад 95 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан бичгийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Энэ үеэр хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөөг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж