Үндэсний тээвэр логистикийн сүлжээг байгуулах зорилтын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа | News.MN

Үндэсний тээвэр логистикийн сүлжээг байгуулах зорилтын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Үндэсний тээвэр логистикийн сүлжээг байгуулах зорилтын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Үндэсний тээвэр логистикийн сүлжээг байгуулах зорилтын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.113.3 дугаар зүйлд заасан Үндэсний тээвэр логистикийн сүлжээг байгуулах судалгаа хийх, батлах зорилтын хүрээнд судалгааны болон зураглалын ажлын хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулав.

Судалгааны ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, 2016-2020 оны баримтлах бодлого, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тоо хэмжээ, газар тариалангийн талбайн нөөц, түүний ашиглалтын төлөв байдлын зураглал гаргах, Уул уурхайн бүтээгдэхүүний урсгалын зураглалыг үндэслэн уул уурхайн логистик төвүүдийн байршил, хүчин чадал, хөрөнгө оруулалтын томсгосон тооцоолол хийх, гэх мэт ажлууд хийгдэх юм.

Тус ажлын хүрээнд холбогдох яамд, агентлагууд, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, их сургуулиудаас төлөөллүүд оролцож өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг болов.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж