Хууль бусаар халагдвал нөхөн олговрыг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулна | News.MN

Хууль бусаар халагдвал нөхөн олговрыг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулна

Хууль бусаар халагдвал нөхөн олговрыг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулна

Хууль бусаар халагдвал нөхөн олговрыг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн ажиллах зарчим, албан тушаалын ангилал, ажлаас чөлөөлөх үндэслэл, цалин, нэмэгдэл зэрэг нэлээдгүй өөрчлөлт орсон.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛНӨ

  • Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон;
  • Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
  • Өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
  • Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлүүд,
  • Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;
  • Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
  • Монгол Улсын харьяатаас гарсан;

Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглож төрийн албаны тогтвортой байдлыг хангах нь уг хуулийн төслийн гол зорилго оршино.

Хэрэв төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

Өөрөөр хэлбэл,  гэнэт ажлаас халагдсан тэтгэмжийг улсын төсвөөс бус ажлаас халсан тухайн албан тушаалтан өөрөө төлөх заалтыг оруулсан нь хариуцлагын тогтолцоог чангатгаж өгсөн юм. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговрыг олгох зорилгоор 2017 оны төсвийн тодотголд 4.6 тэрбум төгрөгийг тусгаж байсан нь энэ хэрээр төсөвт ачаалал үүсгэдэг.

Иймээс  төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн нь  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын чухал өөрчлөлтийн нэг юм.

Сонирхуулахад, манай улсад 192 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аагий 2019-03-14 202.179.31.191

Ажлаас халчихаад ажлаас халсан нөхөр нь өөрөө сонгуулиар ч юмуу ажлаас халагдаад гудамжинд байвал хохирлыг нь хэн төлөх вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж