Мейвезер: Мохаммед Али-г надаас илүү гэж хэн ч итгүүлж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Мейвезер: Мохаммед Али-г надаас илүү гэж хэн ч итгүүлж чадахгүй

Тавдугаар сарын 2-нд Зууны тулаан болох гэж буй билээ. Спортын түүхэн дэх хамгийн өндөр бай шагналтай тулаанд тооцогдорж буй Флойд Мейвезер-Мэнни Пакьяогийн тулааны цуу, мэдээлэл улам хүчээ авсаар байна. Флойд Мейвезерийн хувьд мэргэжлийн боксын рингэнд 47 тулаан хийхдээ нэг ч ялагдаж үзээгүйгээрээ үнэхээр сэтгэгдэл төрүүлэхүйц үзүүлэлтэд хүрч чадсан тамирчин. Тэрбээр алдарт Мохаммед Али-г ч өөрөөсөө илүү биш гэж боддогоо хэлжээ.

“Хэн ч миний тархийг угааж чадахгүй шүү. Мохаммед Али юмуу, Рэй Робинсоныг надаас илүү гэж итгүүлэх гэсэн хэнд ч би итгэхгүй. Тэд итгүүлж чадах ч үгүй. Хэзээ ч чадахгүй. Гэхдээ би тэднийг хүндлээд бүрхээ авах болно. Яагаад гэвэл тэд одоо миний зогсож энэ замыг нээж өгсөн хүмүүс шүү дээ” гэж Мейвезер хэлсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж